Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
5 настай хүүхэд галт зэвсгээр тоглож байгаад сум алдаж, 7 настай хүүхдийг ГЭМТЭЭЖЭЭ
140

Бага насны хүүхдүүд галт зэвсгээр тоглон сум алдаж, нэгнээ гэмтээсэн харамсалтай хэрэг Завхан аймагт бүртгэгджээ. Тодруулбал, 5 настай хүүхэд гэртээ байсан галт зэвсгээр тоглож байгаад 7 настай хүүхдийн зүүн хөлийн шагай хэсэгт буудаж гэмтэл учруулсан байна. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд эзэмшиж буй галт зэвсгээ бага насны хүүхдийн гар хүрэхгүй хэсэгт байрлуулж, аюулгүй байдлыг нь хангахыг анхаарууллаа.



