Олон улсын физикийн 55 дугаар олимпиадaд оролцох Монгол Улсын баг Франц Улсыг зорилоо

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/07/11/23456.jpg

Франц Улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдах олон улсын Физикийн 55 дугаар олимпиадад оролцох Монгол Улсын баг өнөөдөр Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрлөө.

Монгол улсыг төлөөлж:

Мөнхтулгын Мөнх-Оргил (1-р сургууль, 11-р анги)

Гүрбазарын Батбаяр (Байгаль-Эх лицей сургууль, 12-р анги)

Ганболдын Азжаргал (Сант сургууль, 12-р анги)

Эрхэмбаярын Ичинбат (Байгаль-Эх лицей сургууль, 11-р анги)

Дэлгэрсайханы Энхтөгс (Абсолют-Элит сургууль, 11-р анги) нар оролцоно.

Багийн ахлагч:

Г.Мөнхбаяр (МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор, дэд профессор)

М.Отгонбаатар (МУИС-ийн Физикийн тэнхимийн багш)

Дасгалжуулагч багш:

Ц.Гантөмөр (МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор, профессор)

Я.Мөнхсайхан (МУБИС-ийн багш, доктор)

Ажиглагч багш:

Н.Оюунчимэг (НЕБ-ын 1-р сургуулийн багш)

Б.Булгамаа (НЕБ-ын Байгаль-Эх лицей сургуулийн багш)

Г.Буянхишиг (НЕБ-ын Байгаль-Эх лицей сургуулийн багш) нар оролцоно.

2025 оны 7 дугаар сарын 17-26-ны өдрүүдэд Франц зохион байгуулагдах энэхүү олимпиадад 94 орны 450 гаруй сурагчид, 350 гаруй багш, дасгалжуулагч, ажиглагчид оролцож, орон орны шилдэг сурагчид оюун ухаанаа сорин өрсөлдөнө.