Ой, хээрийн 2 түймрийг цурамд оруулж, 6 түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/07/11/12/olo.jpg

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.17/ 15:00 цагийн байдлаар 8 ой, хээрийн түймэртэй байгаагаас Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд гарсан 2 түймрийг цурамд оруулсан.

Харин Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Шоргоолжны хүдэртийн хэц", “Шоргоолжийн-Өндөр”, “Янгаахай”, Ерөө сумын “Агуйт”, Түшиг сумын “Хар горхи” гэдэг газарт гарсан 6 ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 138 хүн, 12 автомашин, 1 нисдэг тэрэгтэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Дээрх түймрүүдийн 4 нь өнөөдөр бүртгэгдсэн бөгөөд аялагч, амрагч та бүхнийг ой, хээрт явахдаа ил задгай гал түлэхгүй байж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

legacy:2025/07/11/12/518273878_1183038713851353_3740259754759631577_n.jpg legacy:2025/07/11/12/518274028_1183038527184705_5565311765849991334_n.jpg