Г.Занданшатар: Ноён уулаа ХӨНДӨХГҮЙ

Улс төр
UBn teamУнших: 1 мин
60
legacy:2025/08/zandka1.jpg

“Ноён уулыг ухахаар болжээ” гэх агуулгатай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Г.Занданшатар тайлбар хийсэн байна. Тэрбээр, "УИХ-ын хаврын чуулганаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан.

Үүнээс улбаалж, олон нийтийн сүлжээнд “Ноён уулыг ухахаар болжээ”гэсэн утга, агуулгатай худал ташаа мэдээлэл хөвөрч буйд харамсаж байна. Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутагт уул уурхайн олборлолт явуулах ямар ч бодлого баримтлахгүй. Харин тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг тэлэх, хамгаалалтыг нь чангатгах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллах болно.

Дахин хэлье, Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутагт гар хүргэхгүй, Ноён уулаа ухахгүй" гэжээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    УРАН УХАХГҮЙ ГЭЭД ХОРЬЧИХВОЛ ЗАНДАНШАТАРАА УРЬД НЬ ЮУ Ч ХИЙСЭН БАЙ ТҮҮХЭНД МӨНХӨД ДУУРСАГДАХ ХҮН БОЛЖ ҮЛДЭНЭ ШҮҮ

  • З
    Зочин

    Хүрэлсүх ээ .Чойжилсүрэнгээс мөнгө авч сайдаар дахин дахин томилохоо хэзээ болих вэ

  • З
    Зочин

    MONGO OLOH AMARHAN ULS ORONOO ARD IRGEDEEE YAAJ YADUU AMIDRUULJ BAIGAA TALAAR UZEGSELEN GARGAAD OLON ULSAD GARGAAD UZUULEED MONGO OLJ TER MONGOOROO HALAMJ TAVIAD ....SONGUULIIN MONGOO BOSGOOD

  • Р
    Ррр

    Ноён уулыг ухна гэсэн сайдаа зайлуулах хэрэгтэй

  • З
    Зочин

    Ашгүй дээ , ерөнхий сайддаа талархаж байна .

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol