Эмэгтэй шигшээ багийнхан 16.30 цагт Казакстаны шигшээ багийн эсрэг тоглоно

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
20
legacy:2025/07/11/12/518277128_726920156636538_2522132264517178496_n.jpg

МУГТ О.Хулан, Н.Нандинхүсэл, Б.Ариунцэцэг тэргүүтэй эмэгтэй шигшээ багийнхан Хятадын Шэньжэнь хотод болж буй Азийн аварга шалгаруулах В дивизионий тэмцээний гурав дахь тоглолтоо Күүкийн арлуудын эсрэг хийж, 82:55 харьцаатайгаар хожил авcнаар хэсгээсээ хоёроор гарсан. Тэд өнөөдөр хасагдах шатны хариуцлагатай тоглолтоо 16.30 цагаас А хэсгийн гурваар гарсан Казакстаны багийн эсрэг хийнэ. Хожвол хагас шигшээ шатанд Тайваний шигшээ багтай тоглоно.

Манай шигшээ баг Хятадын Шэньжэнь хотод болж буй Азийн аварга шалгаруулах В дивизионий тэмцээний эхний тоглолтоо Тайландын шигшээ багтай хийж, 81:74 харьцаатайгаар хожил авсан бол хоёр дахь тоглолтоо Ираны шигшээ багийн эсрэг тоглоод, хожигдол хүлээсэн. Харин гурав дахь тоглолтоо Күүкийн арлуудын багийн эсрэг хийж, 27 онооны зөрүүтэй хожил авсан юм.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Багийн дасгалжуулагч нь МУГД О.Баярцогт байхад эсвэл шигшээ багийн 12 нэртэы зүстэй тамирчид байсаар байхад заавал Хулан, Нандин хүсэл, Ариунцэцэг гэдэг 3 хүний нэриыг бичээд байдаг юм бэ?! Нэртэйгээр нь нөгөөдүүлиыг нь нутаг буцаагаад наад 3 тамирчнаараа сагс тоглуулаач. Монгол зан гэж новшийн зан өнөө үед амь бөхтөй байсаар л байх юм да. Одоо энэ 3-ийн зан чарыг алдөгдуулж магтсаар байгаад эмжгтэй Түвшинбаяр болгох нь дээ. Энэ чинь 12-15 хүн тоглож байж ялалт авдаг бүтэн талбайн сагс шүүдээ.

  • З
    Зочин

    явахгүйээ шагналдаа ханацан сагсан юмнууд