100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх замыг өнөө оройн 23.00 цагаас нээнэ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/07/11/12/519593088_721331713872016_6209382954706845386_n.jpg

100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх замын урд эгнээг хааж шинэчилж байна. Тодруулбал, Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзварын хооронд зорчих хэсгийн урд эгнээг энэ сарын 16-ны өдрөөс эхлэн засварлаж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр орой 23:00 цагаас тус замыг нээх аж.