Сүхбаатар дүүрэг өглөөний цайны гудамжтай болно

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
70
legacy:2025/07/11/12/449461206_7653645961414852_3318698322711150984_ncopy.jpg

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо буюу ЕБ-н 45 дугаар сургуулийн урд талбайд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зуны түр үйлчилгээ тун удахгүй нээгдэх талаар тус дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ

Одоогоор түр үйлчилгээний бэлтгэл, бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа бөгөөд Голден билэгт ХХК нь дүүргийн Засаг даргад "Өглөөний цай" төсөл хэрэгжүүлэх хүсэлтийг ирүүлсэн байна.

Уг хүсэлтэд Өглөөний цай хөтөлбөр хэрэгжүүлэх, түүнд шаардагдах төсөв, санхүү, шаардлагатай бүтээн байгуулалтыг компани өөрийн хөрөнгөөр барих зэрэг агуулгыг тусгажээ.

Мөн ССАЖЗЯ-наас жуулчдад зориулсан гудамжтай болох тухай албан бичгээр ирүүлсэн чиглэл, нийслэлийн Засаг даргын санаачилсан Сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 2025 оны 7 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 1 хүртэл зуны түр зөвшөөрлийг олгосон байна.

Тус гудамжинд архи, согтууруулах ундаа, тамхи зэргээр үйлчлэхгүй бөгөөд их хотын иргэн та эрүүл эко өглөөний цайгаа эндээс уух боломжтой аж.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Бас нэг хогын сав хотыг аль болохоор гутаах арга

  • З
    Зочин

    Болиоч чи 00 байхгүй гар угаах газаргүй шөнөжин ажиллана ч гэх түцээр сольсон заваан үйлчилгээ бас гаргах нь хэн тэнд очих юм оронд сайхан ногоон байгууламж дээр баахан шарсан хуурсан бэлэн юм л бйна больж үз

  • З
    Зочин

    Энэ балиар юмаа буулгаачээ.

  • З
    Зочин

    Iim tvtseer solij bgamu

  • А
    Авилгал

    Энд очиж цай уух уу. Тэгснээ шөнөжин ажиллана ч гэх шиг

  • З
    Зочин

    Наад гудамжинд чинь өглөөний цай гардаг Tu les jours-с авахуулаад татвар түрээсээ төлдөг өчнөөн газар байгаашдээ!! Гараа ч угаах усгүй 00 гүй ариун цэврийн шаардлага хангаагүй, татвар нөат өгөхгүй газруудийг дэмжсээр байх уу??!!! 😡🤬

  • З
    Зочин

    болиоч дээ, өглөөний гудамж гэж хичнээнийг нээгээд ашиггүй болоод хаагдсан билээ, ТҮЦ нүүлгэчихээд дахин ТҮЦ барихаа болиоч