Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Цус тээвэрлэсэн дрон ээлжит нислэгээ үйлдэхэд бэлэн болжээ
10

Цус сэлбэлт судлалын үндэсний төв эмнэлгүүдэд цус, цусан бүтээгдэхүүнийг цаг алдалгүй шуурхай хүргэх төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд NEWCOM группын MONGOLIAN SMART DRONE компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд 7 хоногийн даваагаас баасан гарагуудад дроны /Япон улсад үйлдвэрлэсэн/ тээвэрлэлт хийж байна. Тус дрон БАЯНЗҮРХ ЦУС ЦУГЛУУЛАХ ТӨВ-өөс Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү ердөө 7 минут зарцуулдаг байна.



