Хотын даргын орлогч Т.Даваадалай “ШИЛЭН ТҮЦ“-үүдийг буулгаж, гудамж талбайг чөлөөлөх чиглэл өгчээ

Нийгэм
Bolormaa
Унших: 2 мин 16 сек
440
legacy:2025/07/11/12/mashin/1.jpg

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж дагуу ерөнхий боловсролын 45-р сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай холбогдох албаныхантай хамт газар дээр нь ажиллалаа.

Тодруулбал, “Голден Билигт” ХХК нь анх 2024 оны есдүгээр сард Сүхбаатар дүүргийн Засаг даргад зуны түр үйлчилгээ буюу жишиг гудамж төслийг хэрэгжүүлэхээр төслөө танилцуулж байжээ. Ийнхүү долоодугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл зуны түр зөвшөөрлийг олгосон байна. Гэсэн хэдий ч тус байгууллага нь наадмын амралтын өдрүүдээр зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн сандлыг буулган, тухайн талбайд есөн ширхэг зөөврийн кофе шопын зориулалттай путикийг байрлуулсан байна.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэлийн төвийн дүүргүүдэд зөвшөөрөлгүй түр болон байнгын байгууламж барих асуудал газар авч байна. Тухайлбал, уг байгууламж нь түр байршуулсан гэж байгаа боловч байнгын зориулалттай төлөвлөлттэй байна. Өөрөөр хэлбэл байнгын байсан нийтийн эзэмшлийн сандлыг ухаж аваад путик байрлуулсан нь түр байгууламждаа орохгүй. Энэ нь нийтийн өмчид халдсан төдийгүй явган хүний зорчих эрхийг хязгаарлаж байна. Хэрэв байнгын байгууламж барих гэж байгаа бол нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар, Боловсролын газар зэрэг холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авах ёстой байсан. Иймээс уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгч байна” гэв.

Мөн зарим байгууллагууд үйлчилгээ эрхлэх эхний жилдээ үүдэндээ зөвшөөрөлгүйгээр терраса барьдаг. Удаах жилээс нь хашлага хийн, өргөтгөл барьж нийтийн эзэмшлийн талбайг хумьдаг. Иймээс цаашид нийтийн эдэлбэр газарт худалдаа, үйлчилгээний чиглэлээр байнгын үйл ажиллагаа явуулахаар бол нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газраас зөвшөөрөл авах шаардлагыг тавина. Өөрөөр хэлбэл дур мэдэн зөвшөөрөлгүйгээр энэ төрлийн үйлчилгээ эрхлэхийг хориглоно. Энэ хүрээнд өнгөрсөн саруудад нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг үе шаттай нүүлгэсэн.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө. Мөн 57.4.-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж заасан байдаг гэдгийг тодотголоо.

Хяналт шалгалтын талаар НХШГ-ын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн дарга Б.Найрамдал “Авто замын тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар авто замын зорчих хэсэг, хөвөө, зурвас газарт хөдөлгөөнд саад учруулж, үзэгдэх орчин хязгаарласан хаяг, сурталчилгааны самбар, эд зүйлс байрлуулахыг хориглоно гэж заасан байдаг. Тэр ч утгаараа уг төслийг хэрэгжүүлэгчид нь нийслэлийн зам ашиглагч болон бусад холбогдох байгууллагуудтай зөвшилцөөгүй байна. Цаашлаад барьж буй байгууламж нь хотын ерөнхий төлөвлөлттэй уялдаагүй” гэсэн юм.

Хуваалцах:440

СЭТГЭГДЭЛ (44)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    Түц

    Түцнүүд дахиад гараад иржээ... ямар нэмэр байнаа...шатаахгүй л бол дийлдэхгүй нь дээ

  • Д
    даваадалайд

    БГД-14 хороонгы 18 -р байрыг хүрээлсэнэ сэндвичин, шавар ТҮЦүүдийг буулгаж оршин суугчдыг цэвэр орчинд амьдрах боломж олгохыг хүсье

  • З
    Зочин

    Түц л бнадооо

  • З
    Зочин

    👌

  • Z
    Zoch

    im zorigtoi shuud ingej shilen TVTS hine hj bhgvide??!!..Nymbatarig ungaad,orondn en 1 (urd zvgin huja davadalag) tavih hjl jvjig tavij bgan ter!!!!..ymartaich (en orlogch darg,davadala,irgedin hutlin dsrg bayr gj 2 hujag) hurdan zailuulah heregtei??!!!!

  • З
    Зочин

    Шат шатандаа ажилаа мэдэхгүйгээс болоод ийм асуудал үүсэж байна

  • З
    Зочин

    Нөгөө хавар буулгасан ТҮЦ нүүд чинь буцаад эргээд гараад ирсэн байна шүү дээ ямар учиртай вм болоо үүний цаана хахуулын асуудал танил талаараа шийдвэрлэсэн асуудал вм бишүү тэгвэл адилхан бүгд л гарвал таарана үүн дээр анхаараач Баянзүрх их дэлгүүрийн хажуугийн буудал дээр 2 ТҮЦ байршуулсан үйл ажиллагаагаа явуулж байна!!!!!

  • З
    Зочин

    Даварчихсан лалар вэ хүчээр буулга....пизда

  • З
    Зочин

    Маш зөв, буулга

  • З
    Зочин

    Зөв шүү хотын дарга захирамж гаргаад байхад ямар зоригтой эсрэг шийдвэр гаргадаг дарга вэ. Эсэргүүцэж байгаа юм уу.

  • И
    Их Монгол

    Зөв буулга. Авилгал л байгаашүү

  • Б
    Батаа

    Энэ бол хэт давралт. Чинзориг гэгчийг харваас дебиль хахууль авдаг маягийн сонин гар харагдаж бна. Буулга. Шууд явган хүний зам дээр айн.

  • A
    Ard

    Hurungu ch geh shig Sul zai haragdval tuts barial unahiin hohi chini shd ter tutsee tureesleel mungu oloh gej bgaa tutsnuud nuraanguut shilen tuts ch gehshig

  • A
    Ard

    Torgood buulgaach joohon Sul zai garahaar l yum bariad zavaaraad bhiin coffee shop haa saigui l bna, anhnaasaaa ni yaah gej zuvshuurul ugdugiin be chuluutei alhaad suuj amardag gazariig ugchih iin uursduu anhnaas ni ugchihuud

  • З
    Зочин

    ТҮЦ-ний зөвшөөрлийг бас л дүүрэг, хорооны менежер нэртэй авилгачид зөвшөөрөл өгч байрлуулаа биз. Автобусны буудлын Зогсоол сайхан чөлөөтэй болчихоор нь хэдэн авилгачид нь мөнгө аваад дахиад тавиулчих юм. Хотоос ачдаг, дүүрэг, хорооны хэдэн юм нь аймаг, сум шигээ дур дураараа

  • И
    Иргэн

    Зөвшилцөж байж хийдэггүй юм уу. Хайран хөрөнгө ...хэний мөнгөөр тоглов...

  • З
    Зочин

    Яахлаараа Боловсролын газраас зөвшөөрөл авдаг юм бол? Барилга, хот байгуулалтын газраас л авдаг биз дээ?

  • З
    Зочин

    Хавар их гоё цэвэрхэн болсон байсан юм .Одоо зам дагуу их муухай харагдаж байна .

  • З
    Зочин

    Зөв зөв хот гоё цэвэрхэн болдог юм байжээ хүүхэдүүд их муухай чихэр авч идэх юм тэгээд бас ард нь их бие засаж байх юмаа

  • З
    Зочин

    Зөв жуковт бас дураараа сүүн зайрмаг нэртэй хогнууд зөндөө болсон нураа зайлуул кофё нэртэй новш их бнааа бүгдийг нураа

  • З
    Зочин

    ЭНЭ ХОГ БОЛСОН ТҮЦ ҮҮДИЙГ БУУЛГАСАН НЬ ДЭЭР ЗАРИМ НЬ ТҮР ЗӨВШӨӨРӨЛ АВААД Л ДАВАРЧ НИЙТИЙН ЭЗЭМШИЛИЙН ТАЛБАЙГ ЯМАР Ч ЗАЙГҮЙ ШААРДЛАГА ХАНГАСАН ЮМ ЗАРАХГҮЙ ЗӨВХӨН ХАР АМИА БОДСОН ЮМ ХИЙДЭГ НЬ ҮНЭН ШҮҮ БУУЛГАСАН НЬ ДЭЭР

  • З
    Зочин

    Энд тэнд ТҮЦ гараад ирсэн бна лээ. Зайлуулна уу. 3 сургууль, Сансрын колонк гээд ТҮЦ тавьсан бна. Эртхэн арга хэмжээ авахгүй бол батга шиг шавна. Сургууль хичээл эхлэхээс өмнө зайлуул.

  • З
    Зочин

    Зөв зөв зөв

  • И
    И

    ШАТАА

  • З
    Зочин

    Өчигдөр орой хэмхэрхий шатны талбай ашигласан телевизороор ярьж байсан. Хотын орлогч нар бүгдээрээ очсон байсан. Телевизороор нэг худлаа ярин .Сайтаар нэг худлаа ярин

  • M
    Me

    Будка байлгүй дээ пүтик хахаха

  • З
    Зочин

    Гайтай менежер юмаа. Хотын захиргаа, яамнаас нь хянуулаад зөвшөөрөл өгөхгүй, хөөрхий хэдэн залуусыг хохироогоод балай юмаа.

  • З
    Зочин

    Дүүргүүдийн менежерүүд гэж дураараа хүмүүс байнаа. Бизнес эрхлэгчдэд ч хохиролтой юм хийж байх юм. Хахууль авч байгаа даа. Бөөн мөнгөөр ч шатаагаад. Энэ Чинзориг ямар дураараа юм бэ. 3 эмнэлэгийн автобусны буудал дээр ч гэсэн ТҮЦ-нүүд бас буцаад тавьсан байна билээ. Бас Баянгол дүүргийн менежер нь дураараа авлига авч зөвшөөрсөн байхаа

  • З
    Зочин

    Маш зөв шаардлага тавьж байна. Энэ шилэн байгууламж ТҮЦ-тэй ялгаагүй адилхан.Тнгээд удахгүй хашаа барина.Хүмүүс зорчих замгүй болно.Түргэн буулгах хэрэгтэй.Амжилт хүсье.

  • З
    Зочин

    Шаадлага тавьж хуульд заасны дагуу арга хэмжээгээ аваад хэрэгжүүлэх ёстой

  • З
    зочин

    шаардлага тавьдаг буулганаа л гэдэг ч гэх шиг. Ийм орон тоо бөглөсөн менежер нэртэй албан тушаалтанаар юу хийнээ. Алба хашиж байгаа бол хйисэн шиг хийгээч

  • З
    Зочин

    Заль мэх хийнэ шүү

  • З
    Зочин

    Путик гэж юу вэ ккк

  • З
    Зочин

    Маш зөв, ийм дураараа байж болохгүй.

  • З
    Зочин

    Дур мэдэн ийм заваан юм хийгээд байвал маш өндөр торгуул тавих хэрэгтэй шүү

  • З
    Зочин

    Элбагийн дэргэдэх буудал дээр 2 ТҮЦ, баруун 4 замын баруун тийш явдаг буудал дээр ТҮЦ тавьсан байна

  • З
    Зочин

    3 р эмнэлгийн урд талын автобусны буудал дээрх 2 түрийг хурдан буулгаачээ . Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөөчээ

  • З
    Зочин

    Яаса ичдэггүй новшнууд вэ арай гэж нэг баас шээсний амбааруудаас салж байхад

  • З
    Зочин

    Ар өврөөр нь шээж баагаад балиар юмаа зайлуул. Даварчихсан гарууд вэ.

  • З
    Зочин

    Ёстой зөв шийдэл.

  • Z
    zochin

    boloj muu zda

  • З
    зочин

    Чинзориг менежерийг атг шалга

  • З
    зочин

    даварцан муу ац вэ

  • Д
    Дэл

    Түц ээ хэзээ нүүлгэх вэ