Зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгуулж байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 14 сек
90
legacy:2025/07/11/569856-1.jpg

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Central Park Office”-ийн 1-р давхарт байрлах Segafredo Zanetti Espresso нь нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгуулж байна. Тодруулбал, зөрчлийг арилгуулахаар НХШГ-аас долоодугаар сарын 8-нд газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгсөн байна. Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа.

Зөрчлийн талаар нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Хүмүүсийн мэддэгээр Баянгол зочид буудлын хойд талын автобусны буудлын дэргэдэх явган хүний гарц нь хамгийн ачаалал ихтэй гарцуудын нэг. Гэвч Segafredo Zanetti Espresso нь зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам, талбайд 4-7 метр урт терраса барьсан. Энэ мэт зарим байгууллагууд үүдэндээ зөвшөөрөлгүйгээр терраса барьж, удаах жилээс нь хашлага хийдэг. Цаашлаад өргөтгөл барьж нийтийн эзэмшлийн талбайг хумьсны улмаас явган хүн зорчих боломжгүйд хүрдэг. Ийнхүү явган хүний замыг өргөтгөх зорилгоор ногоон байгууламжийн талбайг багасгах тохиолдол гардаг зэрэг дам нөлөөлөл ихтэй. Иймээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагууддаа энэ төрлийн зөрчлийг гаргахгүй байхыг уриалж байна. Мөн цаашид зөвшөөрөлгүйгээр нийтийн эдэлбэр газар дээр барилга, байгууламж барьсан зөрчлийг үе шаттай арилгаж, хориглоно” гэв.

Мөн энэ төрлийн зөрчлийг арилгуулаад зогсохгүй нийтийн эзэмшлийн талбайн нөхөн сэргээлтийг хийлгэх хэрэгтэй. Нийтийн эдэлбэр газар нь олон нийтийн эрх ашгийг хангасан эзэмшил байх ёстой болохоос биш хэн нэгний бизнесээ өргөжүүлэх гэсэн зөвшөөрөлгүй үйлдэл байж болохгүй гэдгийг тэрбээр хэлж байлаа.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Ганхүү

    Хороо,дүүрэг хариуцсан ажилтанууд нь хийхээс нь өмнө арга хэмжээ авч байгаачээ.Гэнэт сэрсэн юм шиг аашлах юм.Та нарын сул талыг л ашиглаж байншдээ

  • З
    Зочин

    Маш зөв

  • З
    Зочин

    Зогсоовол таарна

  • И
    Иргэн

    МАН гай түйтгэр доо уусахгүй байгаа шүү!!! Хэзээ Монгол улс эзэнтэй хуультай улс болно доо!!!

  • З
    Зочин

    Zvb 2 zvb odoo ezentei bolj bna inkhgvi khvjaa kopera gvi ezlekh bna

  • З
    Зочин

    Зөв байна. Хаа сайгүй ийм өргөтгөл хийж явган хүн зорчих боломжгүй болгосноор байна.

  • З
    Зочин

    МАШ ЗӨВ ДЭМЖИЖ БАЙНА ЗӨВ ЗӨВ

  • Б
    Балт

    Хувиин хэвшил нэртэй дээрэмчин тонуулчин хулгайч худалч цайсан луйварчидыг хага дардаг төр байх ёстой..тэд адгиин шаарууд амташсан шорончид

  • З
    Зочин

    53 сургуулийн зүүн талд авто зам тавих гэхээр саад хийгээд байгаа нөхдүүдэд ирж арга хэмжээ авч өгнө үү бас хувийн хаус барих нэрээр 4 давхар объект бариад тэрийгээ 53 р сургуульд түрээслэх байгаа асуудлыг шалгана уу хуучин үасаг дарга Баянмөнхийн гэсэн