ЦЕГ: Замын-Үүд дахь сум дундын цагдаагийн алба хаагч осолд орж, нас барсан

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/07/11/12/mashin/518255550_728338923161328_1638559801986703518_n.jpg

Цагдаагийн байгууллагад энэ сарын 07-ны өдрийн 15:30 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг “Чөлөөт бүсийн авто замд зам тээврийн осол гарсан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Шалгалтаар "Istana" маркийн тээврийн хэрэгслийн жолооч О нь "Toyota Sai" маркийн автомашинтай мөргөлдөж, Toyota Sai маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 40 настай 1 иргэн нас барсан, 3 иргэн гэмтсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Цагдаагийн байгууллагаас хэргийн талаар тодруулахад, "Амь хохирогч нь Замын үүд дахь сум дундын цагдаагийн хэлтэст ажилладаг цагдаагийн алба хаагч байсан. Хэргийн шалтгаан нөхцлийг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу үргэлжилж байна” гэлээ.