Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 12.505-д хүрч, 285 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2026/04/490456314_657817723546782_8829705972342415725_n.jpg

Улаанбурхан өвчний батлагдсан нийт тохиолдлын тоо долдугаар сарын 18-ны байдлаар 12.505-д хүрч, 285 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нийт тохиолдлоос 11,986 хүн эдгэрсэн бол гэрээр 226 өвчтөн эмчлүүлж байна. Мөн нас баралтын тоо 8 хүрчээ. ХӨСҮТ-өөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тодруулахад, "Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай." гэлээ.

legacy:2025/07/11/13/518372605_1209249607670791_3465306268117716050_n.jpg