Хилчид хээрийн түймэр илрүүлж, унтраажээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/07/11/13/252469484_1006307183247674_7116078189023643927_nRecovered.jpg

Баян-Өлгий аймгийн хилийн бүс зурвас Их Түргэний аманд баяр наадмын үеэр буюу 07 дугаар сарын 16-ны өдөр хээрийн түймэр гарсныг Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 0216 дугаар салбарын захирагч, ахлах дэслэгч Г.Алтантүлхүүрээр ахлуулсан хилийн манааны бүрэлдэхүүн илрүүлж, аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.

Хээрийн түймрийн голомтод Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Онцгой байдлын газар, тус сумын засаг даргын тамгын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд болон хилийн салбарын алба хаагчид ажиллаж түймрийг 07 дугаар сарын 17-нд бүрэн унтраасан байна.