Олон улсын биологийн 36 дугаар олимпиадaд оролцох Монгол Улсын баг Филиппин Улсыг зорилоо

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/07/11/13/BOKh/520591408_1277652953713924_3505787605724878436_n.jpg

Монгол Улсын баг Олон улсын биологийн 36 дугаар олимпиадад оролцохоор Филиппин Улсын нийслэл Манила хотыг зорихоор Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлаас өнөөдөр хөөрлөө.

Монгол улсыг төлөөлж:

Анарын Амартүвшин (Орчлон сургууль, 12-р анги)

Энхтөрийн Марал (Хобби сургууль, 12-р анги)

Эрдэнэбатын Зана-Эрдэнэ (Шинэ эрин сургууль, 11-р анги)

Санчигдоржийн Сансармаа (Монгол тэмүүлэл сургууль, 11-р анги) нар оролцоно.

Дасгалжуулагчдын багт:

Л.Ариунцэцэг (МУИС), Б.Болдгив (МУИС), Б.Мижиддорж (МУИС), Г.Оюундэлгэр (МУИС), Ц.Мөнхзул (Монгол тэмүүлэл сургууль) нар оролцож байна.

Олон Улсын Биологийн 36 дугаар олимпиад 2025 оны 7 дугаар сарын 20-27-ны өдрүүдэд Филиппин улсад зохион байгуулагдах ба 75 гаруй улсын 300 гаруй оролцогчид оюун ухаанаа сорин өрсөлдөнө.