Олон улсын мэргэн буудагчдын тэмцээнд ЦАГДААГИЙН алба хаагчид амжилттай оролцлоо

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:2025/07/11/13/BOKh/252469484_1006307183247674_7116078189023643927_ncopy.jpg

Бүгд Найрамдах Хятад Ард Улсад энэ оны 07 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “SHARP BLADE-2025” INTERNATIONAL SNIPER COMPETITION" Олон улсын Мэргэн буудагчдын тэмцээнд нийт 26 орны 55 баг, 110 мэргэн буудагч, 12 стейжид хурд хүч, цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.

Уг тэмцээнд Тусгай ажиллагааны газрын мэргэн буудагч, цагдаагийн хошууч Ш.Арвинбаяр, Г.Очирхүү нар амжилттай оролцож, цагдаагийн хошууч Ш.Арвинбаяр хувийн дүнгээр “Гуравдугаар байр” мэргэн буудагч, цагдаагийн хошууч Г.Очирхүү “Шилдэг тулаанч” тамирчин цом хүртлээ.