ЦЕГ: Гадаа тоглож байсан 10,13 настай хүүхдүүдийг хутгалсан 52 настай эрэгтэйг цагдан хорьсон

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
10
legacy:2025/07/tsagdaamashinncopy.jpg
legacy:2025/09/tsagdaamashinncopy1.jpg

Үндэсний их баяр наадмын өмнөхөн гадаа тоглож байсан хүүхдүүдийг хутгалж гэмтээсэн ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, 2025.07.10-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод гадаа тоглож байсан 10 болон 13 настай хоёр хүүхдийг хутгалж гэмтээсэн ноцтой хэрэг гарсан юм. Уг хэргийг 52 настай эрэгтэй үйлджээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Хэргийг шалгаж байгаа. Хэрэг үйлдсэн сэжигтэй этгээдийг цагдан хорьж шалгаж байгаа" гэх мэдээллийг өгсөн юм.