Системийн аваргын “хөлбөмбөг”-ийн тэмцээний шилдэгүүд тодорлоо

Хоосон
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/07/122/68257dbb5b808.jpg

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан зохион байгуулж буй системийн аварга шалгаруулах “Хөлбөмбөг"-ийн тэмцээн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний өдрүүдэд “STEPPE ARENA”-н Хөлбөмбөгийн талбайд амжилттай зохион байгуулагдаж шилдэгүүдээ тодрууллаа.

Тэмцээнд 13 байгууллагын 195 тамирчин өрсөлдөж шагналт байруудад:

1-р байр “МИАТ” ТӨХК

2-байр “НУБИЭ” ХХК

3-р байр ЗХ - 337 дугаар ангийн баг тамирчид тодорлоо

Шилдэг Мэргэн бууч: “МИАТ ТӨХК-ийн тамирчин М.Мөнх-Эрдэнэ

Шилдэг хаалгач: “МИАТ” ТӨХК-ийн тамирчин Б.Анар нар шалгарсан байна.

Тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын Хөлбөмбөгийн холбооны шүүгч Э.Галбадрах шүүн явуулж, тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “МИАТ” ТӨХК-ийн хамт олон ажиллалаа.