Хохирогчийн аав Д.Дашзэвэг: Хар тамхи хэрэглэсэн баян айлын хүүхдүүд та нарын хүүхдүүдийг хонь гаргаж байгаа юм шиг төхөөрдөг үе ирнэ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин 37 сек
250
legacy:2025/07/08/513694228_10086137091507763_8846326950455887381_n.jpg

Энэ сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд болсон зодоон олон нийтийн анхаарлын төвд байна. Учир нь зодуулсан хүүгийн бие муу, ГССҮТ-д эмчлүүлж байгаа юм. Түүний нүдний цаад талын аяганы яс нь уначихсан гэх мэдээллийг хохирогчийн аав зөв.мн сайтад өгчээ.

Мөн тэрбээр цахим хуудастаа "Хар тамхи хэрэглэсэн баян айлын хүүхдүүд та нарын хүүхдүүдийг хонь гаргаж байгаа юм шиг төхөөрдөг үе ирнэ" хэмээн бичээд байгаа билээ.

Сануулахад, “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай С нарыг бусдыг хэрцгийгээр зодож, танхайрсан хэмээн 48 цагийн хугацаанд саатуулаад буй. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас сэжигтэн Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн С нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл байгаа бол” гэх үндэслэлээр баривчлах саналыг тус шүүхэд хүргүүлсэн.

Шүүхээс Эрдэнэбатын Тэмүүлэнг 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 21 цаг 40 минутаас, Цэрэнпунцагийн Санжаачойпэлийг мөн өдрийн 22 цаг 00 минутаас сэжигтнээр тус тус баривчилсан байдаг.

Улмаар Эрдэнэбатын Тэмүүлэнг сэжигтнээр баривчлах хугацаа 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 21 цаг 40 минутаас,

Цэрэнпунцагийн С-г сэжигтнээр баривчлах хугацаа 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 00 минутад дуусч байгаа юм. Тэднийг үргэлжлүүлэн хорих эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Мөн уг хэрэгт Ц.С, Э.Тэмүүлэн нараас гадна хоёр иргэнийг эрэн сурвалжилж байгаа хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тус иргэний нэг нь "Таванбогд" группийн захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан юм. Гэвч тэрбээр энэ сарын 20-ны өдөр Монгол Улсын хилээр гарч явсан байна. Ингэхдээ "Найз охины бие муу байгаа тул оччихоод энэ сарын 27-нд буцаж ирнэ" хэмээгээд явсан байна.

Хуваалцах:250

СЭТГЭГДЭЛ (25)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    hovdiin zereg sum must bugd shorongiin yltan guilagchin

  • B
    Bm666

    MAH gsn hulgaich nar bhad hud2.

  • З
    Зочин

    Тир залуу өөрөө эхлсэн байж болон ямрч үед тивчээр гэж байдаг юм шүү

  • З
    Зочин

    Монгол улс босох цаг эрсэн байнаа одоо үнхээр болноо хуль шудраш ёс гэж байдаг бол энэ гэмт хэргээс харь

  • З
    Зочин

    Манайд баян хүн гэж бхгүй. Бүгд луйварчид. Тэд одоо төгцөгүүд болж бгаа. Бизнесс нь бүгд дампуурна. Үе залгамжлагчид нь зүгээр л тэнэг зомбинууд болчихсон. Бор зүрхээрээ яваа бизнесс хийж шударгаар амьдарч бгаа залуучууд тэднийг барьж иднэ. Тэдэнд боломж маш их бий шүү. Хичээх л хэрэгтэй

  • М
    Монгол

    Бэлэн мөнгө, тансаг амьдралд тарвалзаж өссөний" үр дүн" иймэрхүү дээ. " Зовлонд хатуужиж, жаргалд ташуурдаг" гэж өвөг дээдсийн минь сургасан үг бүхэн алтнаас ч үнэтэй билээ.

  • И
    Иргэн

    Аавын бийд сахал тавьдаггүй гэдэг дээ гэтэл энэ му. Нусан калибр үсээ ургуулчихсан сахал тавьчихсан юу вэ ингэж бгаад л зүгээр гараад ирнээ зодуулсан хүний буруу болоод л гррчихна мхгай хуулийнхны ганц чаддаг юм ш дээ

  • И
    Иргэн

    Зүв зүгээр байхад нь зодоогүй нь лав!!! Бичлэг дээр зодуулдаг залуу өөрөө эхлээд гар хүрч байгаа харагдсан шүү!!! Одоо ахиухан мөнгө салгахаар шүлэнгтэж байгаа юм бн!!!

  • B
    Bat

    Цэрэнпунцаг Эрдэнэбат мөнгөний хойноос явсаар үр хойчдоо хэтэрхий бага анхаарчээ. Энэ хоёр эрхэмыг хөгширөхөд хүүхдүүд нь хэзээ ч харж үзэхгүй шууд л асрамж руу явуулна. Жаахан амьдрал үзүүлмээр байнаа

  • И
    ИРГЭН

    Танай хүү шөнийн 03- цагт ацаа хийж тэнд мансуурч явсан юм бэ??? Одоо манай хүү мөрөөрөө шөнө дунд гудманд ажилаа хийж явсан гэж онигоо болов!!!

  • З
    Зочин

    Хонь шиг байна гэж бодоод байгаа юм аа даа.

  • З
    Зочин

    Эцэг эх нь мөнхийн биш нэг өдөр үхээд өгнө тэрний дараа наад хар тамхичид чинь үйлийн үрээ эдэлж хүний хог сүнс болоод үйлийн үрээ эдэлнэ удахгүй

  • Г
    Гэрэл

    Тэр их үстэй тайрдас шиг тагжгар нь бөхийн хүү бололтой. Үйлийн үрээ тойрч гарахгүй дээ

  • З
    Зочин

    ХҮҮГЭЭ ОРОЙ ҮДЭШ ЯВАХ ГЭХЭЭР НЬ БАЙЛДАН ТЭМЦЭЖ БАЙСАН ЭЭЖ ХҮНИЙ ХУВЬД ӨӨРӨӨРӨӨ БАХАРХАЖ БАЙНА. ОДОО МИНИЙ ХҮҮ ТӨЛӨВШӨӨД ЭР ХҮН БОЛСОН. УЧИР УТГАГҮЙ ДЭМИЙ ТЭНЭДЭГГҮЙ. ЦӨӨХӨН ЧАНАРТАЙ НАЙЗТАЙ. ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮДЭЭ БАГААС НЬ ХАРАА ХЯНАЛТ СУЛ ӨСГӨЖ ЕР БОЛОХГҮЙ.

  • З
    Зочин

    Лалрын авилгач хулгаачуудын баячуудын шээсүүүд хоорондоо байлдахл дутаж байнадааа

  • З
    Зочин

    Төрд шургалсан үе үеийн хулгайч луйварчдын нүгэл нь түрүүчээсээ гарч баыгаа нь энэ дээ!!!😎😎😎 Өшөө ч олон нөхдүүдийн лай ланчиг нь ар араасаа цуварч үйл лайг нь үр төлүүд ач зээ нар нь үүрч явах нь ойлгомжтой!!!🤓🤓🤓

  • З
    Зочин

    Хүү нь бас тэнд шоудаад явж байсан байлгүй. Зодсоныг нь өмөөрөхгүй ээ. Гэхдээ баячууд гээд байгаа хулгайчууд ер нь ихэнх нь адгийн шаарнууд, хүний оронцгууд дөө.

  • З
    Зочин

    Дор бүрдээ үр хүүхдээ мэдэж байцгаая. Алба юм шиг алцганаж алцганачихаад, дараа нь элдэв юм гоншигонож суух дэмий. Зодоон цохионоосоо өмнө энэ хүн хүүхдээ дээгүүр зиндааныхантай найзалдаг гээд бахархаж суусан байлгүй.

  • З
    Зочин

    Ул чацага нэр өгөөд байдаг нь монголыг цөлөмсөн иргэдиин боломжииг тоносон өлөн авилгач хулгаачуудын хахтлаа баяжсаных байж

  • З
    Зочин

    ANUSDI809 55877SEXSYNDE MANSYYRI VANXANDI BOOW XXNO

  • З
    Зочин

    Том дарганцар байж хэдэн үеиин юм ярьж пялдагадааад байгааа юм

  • З
    Зочин

    монголд улныхан амьд явах баталгаа байхгүй, МАН АН ХҮН Эрэл намын дарга нарын баян хүүхдүүдэд төхөөрүүлж амьдрах, нөгөөдүүл нь татвар төлөгчдийн мөнгөөр гадаадад сурсан нэртэй зугаалж ирээд төрийн өндөр албан тушаалд шууд томилогдож Оюунэрдэнийн хэлдэгээр ялаанууд, МАН-ын мангар авгайн хэлдэгээр улныханыг уландаа дэвсэх эрх эдлэнэ. тэдэнд монголын хууль шүүх хэзээ ч үйлчилж байгаагүй. Женкогийн хүү хар тамхи хэрэглээд гэрээс нь хүн унаад нас барахад ямар хариуцлага юу хүлээсэн бэ? Бадамсүрэн гэх мэтээр дандаа МАН АН ын баячуудын хүүхдүүд хар тамхинд холбогддог түгээн дэлгэрүүлдэг хэн нь хариуцлага хүлээсэн бэ хэн ч биш. улныхан бол үг сүггүй шорон гяндан сахилга

  • З
    Зочин

    Та өарөа тийм тх мэдэж байсан юм бол хзүхдэн урьдчилан хамгаалахад яасан юм бэ????

  • З
    Зочин

    МАН-ы энэ хулгайч дарга нарын адгууснууд ирээдүйн монголын төрийн толгойд гарна гээд бодхоор үнэхээр бөөлжис хүрэм.

  • Д
    ДАШЗЭВГЭ

    ХҮҮ МААНЬ МАНСУУРАГЧ БАЙСНЫГ БЭРТСЭН ХОЙНО НЬ МЭДЛЭЭ !