“Говь“ ХК-ийн захирал Б.Амарсайханыг Монголд ирэхээр нь хар тамхины ТЕСТ авна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин 1 сек
100
legacy:Baatarsaihan Tavanbogd/baatarsaihan/GwbAzndbEAIOkvr.jpg

Зодооны хэрэгт холбогдсон ч Монгол Улсын хилээр гарч явсан "Таванбогд" группын захирал Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан энэ сарын 27-нд ирнэ гэж хуулийнханд мэдэгдсэн байдаг.

Тэрбээр энэ сарын 19-ний шөнийн 03 цаг 43 минутын орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Д.С-ын биед хүч хэрэглэн халдаж халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд нь халдаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэлд буруутгагдаад буй. Түүнтэй хамт бусдыг зодсон гэх “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай Санжаачойпэл нарт шүүхээс хилийн хориг тогтоож цахим гав зүүлгээд байгаа юм.

Мөн тэднээс мансууруулах бодис илэрсэн болохыг ч шүүхийн тоймдоо тусгасан буй. Тэгвэл хилээр гарч явсан Б.Амарсайханы тухайд энэ олон хоногийн дараа Монголд ирэхэд мансууруулах бодис нь илрэх үү, хэргээс зугтлаа гэх мэдээлэл цахим орчинд хөвөрч байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Хүний биед ямар бодисоос хамаарч дээд тал нь 30 хоног хүртэл хугацаанд хадгалагддаг. Тухайн этгээдийг ирэхэд нь шээснээс болон цус үсээр шинжилгээ авна" гэсэн юм.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Бас нэг шувуу,

  • З
    Зочин

    Өвчтэй гээд ирэхгүй ,шүүгчидийг өөрөсдийг н хорь

  • З
    Зочин

    halhiin havtagai deer hovdiinhon shig hogiin hulgaich guilagchinguud baihgui

  • З
    Зочин

    монголын хуулийнхан баян айлын хүү холбогдсон асуудлыг шудрагаар шийдэж харагдаач, та нар бүгд зохион байгуулалттайгаар гадагш гаргачихаад ийм жүжиг нийтлүүлнээ

  • З
    Зочин

    Энэ алиа нөхрийг хэн оргуулаваа авилга авсан нь тодорхой цагдаа нь оролцсон нь мэдээж

  • З
    Зочин

    Ёстой ирж харагдаач

  • И
    Иргэн

    Цусаа шүүлгээд ирэхэд хар тамхи илрэхгүй. Гадны байгаа оронд нь элчингийн атташетэй цуг хар тамхины тест өгч болно шүү дээ.

  • З
    Зочин

    Сарын хугацаандаа ирэх үү МӨНГӨНИЙ БООЛУУДАА

  • З
    Зочин

    Бид нараар ир тоглож байх шивдээ!!!???

  • З
    Зочин

    Dugariig 7 hongiin daraa arhi uusan esehig n shalgana gej bgaatai adilhan sonsogdood baihiin bas l doromjloj bgaam shuu