ТОДРУУЛГА: Өчигдөр орой Улаанбаатар хотод 2.8 баллын хүчтэй газар хөдөлсөн

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
50
legacy:2025/07/122/521304756_770091538911903_3204012697969564908_n.jpg

Өчигдөр буюу энэ сарын 23-ны мягмар гарагийн орой цахим орчимд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн талаар иргэд бичиж, "Дотор муухайрч, толгой эргэлээ. Хүчтэй газар хөдлөлт мэдрэгдлээ" гэх утгатай постууд хэсэгтээ хөвөрсөн.

ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс тодруулахад, "Энэ сарын 22-ны 23.35 цагт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу ууланд (48.00N 106.82E) магнитуд Мl 2.8-тай газар хөдлөлт болсон. Улаанбаатар хотын Баруун салаа, Зүүн салаа, Шарга морьт, Яргайт, Жигжид, Бэлх, Өвөрсогоот, Арсогоот, Сэлх зэрэг зуслан болон Хайлааст, Дэнжийн мянга, Дарь-Эх орчмын зарим ард иргэдэд II-III баллын чичирхийлэл мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийг мэдэрсэн иргэд хүнд машин мөргөх шиг нүргэлсэн дуу гарсан, дэлбэрч байгаа юм шиг чимээ гарсан, чичирхийлэл мэдэрсэн гэсэн мэдээлэл өгсөн. ООГХ Одон орны оргилд ажиллаж буй хөрсний оргил хурдатгал хэмжигч станцад (хадан хөрсөнд) I-II баллын чичирхийлэл үүсгэсэн байна" гэлээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • И
    иргэн

    хэдэн минутанд унших нь чухал биш баймаар харин хэдний мэдээ гэдэг нь чухал баймаар яаж сэтгэхээр ингэж сэтгэдэг юм бол. хүмүүс өнөө цагт ер ямарваа нэгэн зүйл уншихаа байсан бичиг үсэг тайлагдсан ч юмуу үгүй ч юм уу сэтгэлгээ нь хүртэл ядуу болж.

  • И
    Ирмүүн

    Би баруун салаанд байдаг нээрээ хөдөлсөн шүү

  • С
    Солонго

    Шадивланд маш хүчтэй нүцгэлсэн чимээ гарч байшин доргих шиг болсон юм дэлбэрэвүү гэж бодсон хэсэг хугацааны дараа дахиад мэдрэгдсэн гэхдээ өмнөхөөсөө арай бага

  • З
    З

    Зайсан толгой, Богд уулыг их оролдвол хотыг байхгүй болгох нигууртай