Бурханч лам Г.Пүрэвбатыг өнгөрсний дараа гэргий БНСУ-ын иргэн Ким Ён Ран гэрээслэлийг нь нуун дарагдуулж, Аглаг бүтээлийн хийдийг эзлэн сууж байна гэв

Нийгэм
Bolormaa
Унших: 3 мин 56 сек
690
legacy:2025/07/122/52.jpg

БНСУ-ын иргэн Ким Ён Ран, П.Анхаахана, П.Намуун-Очир нар нь “Аглаг бүтээлийн хийд”-ийн удирдах зөвлөл болон Бурханч багшийн аав Б.Ганхүү, ээж н.Цолмон тэргүүтэй ахан дүүс нийт шавь нарыг үл хүндэтгэн сүм хийдийг эзэлж хувьдаа захиран зарцуулж байгаа талаар "Аглаг бүтээлийн хийд" буюу “Өлзий бадруулагч хийд”-ийн удирдах зөвлөлийн гишүүд мэдэгдлээ. Тодруулбал, "Гэргий БНСУ-ын иргэн Ким Ён Ран нь сүүлийн 10 гаруй жил тусдаа амьдарч байсныг ахан дүүс болон шавь нар нь гэрчилнэ. Гэтэл Бурханч багшийг өөд болсны дараа Аглаг бүтээлийн хийдийг эзлэн сууж, өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд Бурханч багшийн уламжлуулан үлдээсэн хурал номыг тасалдуулж ахан дүүс болон олон шавь нарын хооронд худал үг гарган хутган үймүүлж байгаад харамсалтай байна" гэжээ.

Бид "Аглаг бүтээлийн хийд" буюу “Өлзий бадруулагч хийд”-ийн удирдах зөвлөлийн гишүүдийн гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Мэдэгдэлд,

"Анх 2005 оны 12-р сарын 22-ны өдөр Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн 4-р хурлаар Борнуур сумын иргэдээс сүм байгуулахаар ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг авч хэлэлцсэн тогтоол бий. Үүнд:

Нэгдүгээрт: "Хууль журмын дагуу баримт бүрдүүлж өргөдөл гаргасан Борнуур сумын нэр бүхий иргэдэд “Өлзий бадруулагч хийд” байгуулахыг зөвшөөрсүгэй" гэжээ.

Хоёрдугаарт: "Төр, сүмийн хийдийн харилцааны тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг хийдийн тэргүүн иргэн Г.Пүрэвбат багшид үүрэг болгосугай" гэсэн тогтоол гарч байжээ.

Одоогийн бидний ярьж заншсанаар “Аглаг бүтээлийн хийд”-ийг нийт иргэдэд зориулж барьж байгуулахыг зөвшөөрсөн нь хувь хэн нэгний өмч биш гэдгийг харуулж байгаа юм. Төв аймгийн Борнуур сумын төвд байрлах “Өлзий бадруулагч хийдийн харьяа бясалгалын сүмийг Нарт багийн Далын аманд байрлах сүм хийдийн аглаг бясалгалын зориулалттай 2010.01.07 өдрийн, 0201955 гэрчилгээний дугаартай, 02 тоот шийдвэрийг үндэслэн Төв аймгийн газрын албаас тус сүмийг барих газрын гэрчилгээ олгосноор одоогийн "Өлзий бадруулагч сүм"-ийн харьяа (Аглаг бүтээлийн хийд) сүмийг байгуулах үйл хэрэг эхэлсэн.

2016 оны 03-р сарын 24-ны өдөр “Өлзий бадруулагч хийд”-ийн удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталсан тэмдэглэл нь Улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2025.04.18 хуулбараар хүчин төгөлдөр байгаа. Дараах хүмүүсийг удирдах зөвлөлийн гишүүдээр томилсон. Үүнд, Д.Бямбасүрэн лам, Л.Отгонбаатар лам, Ө.Төгөлдөр лам, Б.Санжайжамц лам, Д.Энх-Амар нарыг сонгож баталсугай гэжээ.

Г.Пүрэвбат багш маань Монголын бурхан шашны Урлахуйн ухааны сонин гайхамшгийг харуулсан цогцолбор, бясалгалын төвийг бий болгох зорилгоор бүтээн байгуулалтаа эхлүүлж барилга бүтээн байгуулалтын явц талдаа орж байсан юм. Уг бүтээн байгуулалт нь Монголын нийт ард түмэн, Бурханч багшийн шавь нарын хандив өргөл, хүчин зүтгэлийн үр дүнд бий болж буй билээ.

Мөн тухайн орон нутаг болон бусад аймаг, сумдаас боловсон хүчин бэлтгэж уламжлуулан үлдээх зорилготой гэдгээ удаа дараа айлдаж байлаа. Мөн дээрх удирдах зөвлөлийн гишүүдэд цаашдын бүтээн байгуулалтын төлөвлөгөөг аман захиасаар айлдсаныг одоогийн удирдах зөвлөлийн гишүүд дор бүрнээ ухамсарлаж багшийн зарлигийг гүйцэлдүүлэх хүсэлтэй байгаа нь зүйтэй биз ээ.

Тус нь сүмд бурханч лам Г.Пүрэвбат багшийн дэглэсэн хурал уншлага, зан үйл, цагийн болон улирлын чанартай их хурал, уламжлал 2024.04.10-ны өдөр хүртэл тасалдахгүй явж ирсэн. Харин өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд БНСУ-ын иргэн Ким Ён Ран, П.Анхаахана, П.Намуун-Очир нар нь “Аглаг бүтээлийн хийд”-ийн удирдах зөвлөл болон Бурханч багшийн аав Б.Ганхүү, ээж Цолмон тэргүүтэй ахан дүүс нийт шавь нарыг үл хүндэтгэн сүм хийдийг эзэлж хувьдаа захиран зарцуулсаар ирсэн бөгөөд өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд Бурханч багшийн уламжлуулан үлдээсэн хурал номыг тасалдуулж ахан дүүс болон олон шавь нарын хооронд худал үг гарган хутган үймүүлж байгаад харамсалтай байна.

Мөн гэргий БНСУ-ын иргэн Ким Ён Ран нь сүүлийн 10 гаруй жил тусдаа амьдарч байсныг ахан дүүс болон шавь нар нь гэрчилнэ. Гэтэл Бурханч багшийг өөд болсны дараа Аглаг бүтээлийн хийдийг эзлэн суусан ба багшийн аав Б.Ганхүү, ээж Цолмон нарт гэрээслэлийг огт байхгүй гэж нуун дарагдуулсаар байсанд уг гэрээслэлийг ээж нь асуусаар үзэж чадалгүй өөд болсон юм.

Иймд 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр аав болох Б.Ганхүү гуай Монголын нотариатчидын танхимд хүсэлт гаргасны хариуд 2018 оны 11 сарын 27-ны өдөр бүртгэлийн 26 дугаарт бүртгэж гэрчилсэн байна. Энэ нь нийслэлийн тойргийн нотариатчид бүртгэлтэй байгаа хариу ирсэн боловч гэрээслэлийг одоогоор төрсөн аав болох Б.Ганхүү гуай бүрэн олж үзээгүй бөгөөд одоо ч асууж суугаа нь харамсалтай.

Уг гэрээслэлийн нэг хувийг БНСУ-ын иргэн Ким Ён Ран, охидын хамт нуун дарагдуулж байгаад нотариатчид бүртгэлтэй байгааг Б.Ганхүү гуай мэдээд бэр болон зээ охидын хамт хууль журмын дагуу задлуулах хүсэлт гаргана гэхэд бидэнд гэрээслэлийн нэг хувь байгаа гэж хэнэг ч үгүй хэлчхээд одоо ч гэрээслэлийг хэн нэгэнд гаргаж танилцуулсан зүйлгүй.

Багшийн албан ёсны гэрээслэл гарч ирсэн тохиолдолд удирдах зөвлөлийн гишүүд бидний зүгээс гэрээслэлд хүндэтгэлтэй хандаж хүлээн зөвшөөрнө. Цаашид Бурханч багшийн ахан дүүс, нийт шавь нар эв эеийг хичээж буян номдоо шамдахыг уриалж байна" гэжээ.

Хуваалцах:690

СЭТГЭГДЭЛ (69)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Гантулга

    Үр хүүхэд нь байсаар байтал лам нар илүүц юм бишүү 2 хүүхэд нь үхэн үхтэлээ Пүрэвбат гэсэн овгоор овоглогдож явна тийм учраас хүүхэд нь удирдаж явах нь зүйн хэрэг

  • З
    Зочин

    Бэлэн юманд шунаад байхымаа ичмээр...

  • З
    Зочин

    Мэдээж шдээ өөрөө босгоо биздээ шавь гар нь хүний б

  • З
    Зочин

    Амьд байхад нь юмы нь хулнайлж, зодож байсан юмнуудыг шүүхэд өгвөл таарна, эхнэр хүүхэд нь өмчлөх ёстой шүү, шүшигтэн олон энэ талд зогсоно, лам нарын нэрыг гутааж байна шүү та нар. Шуналын тулам, тэр хүний хөдөлмөр хүүхэд нь авах ёстой.

  • И
    Иргэн

    Эхнэр хүүхэд нь өвлөхгүй тэгээд хэн өвлөх юм. Хүний юманд шунаж булаацалдаж байдаг ямар дүүрсэн ноход вэ?

  • З
    Зочин

    Уулын мухрыг сайхан үзэж харах юмтай болтол нь уралсан хүн нь өөд болонгуут муусайн гийгүүлсэн юмгүй шар хувалзууд гишүүн Б. Энхбаяраар дэмжүүлэн муухай шүлэнгтэж байнаа. Хэдэн хурган коммунистууд л шүлсээ гоожуулж дайрч байгаа биз. Гэр бүлийнхэн нь үргэлжлүүлээд хөгжүүлээд яваг. 2 охин нь ясаа дагаж монгол л гэсэн үг шүү. Яс цусаа салгаж ойлгоорой. Хийсэн бүтээсэн болгоныг дээрэмддэг болох нь шар хар хувалзан коммунистууд.

  • З
    Зочин

    Саяхан очсон.Асар их орлого олдог газар байна лээ.Тэгээд л булаацалдаад байгаа байх.Монгол улсад тэр мөнгө орж байвал хэрэгтэй болов уу?

  • Д
    дукана

    Эхнэр хүүхэд нь авалгүйл яахавдээ.Хуулиараа л бншдээ.Тусдаа амьдарч бсан ч гэх шиг.Ичиж үхээсэй

  • Б
    Бадаг овогтой Чойдогийн Уранчимэг

    Монголчууд, Буддын шашиныг шүтэгчид, нийтэд дэлгэрүүлэхийг зорьж лам бодсон хүмүүс хөрөнгө булаацалдаад байна уу? эсвэл нэр хүнд, үзэл санаа, нийтийг соён гэгээрүүлэх арга, ажиллагааг нь булаацалдаад байна уу?. Ичмээр хэрүүл хийх нь боловсрол доройн шинж

  • З
    Зочин

    1. ЭНЭ БОЛ МОНГОЛ УЛС БОЛОН БУРХАН ШАШНЫ ӨМЧ. 2. ХУРАЛ НОМЫГ ТАСАЛДУУЛНА ГЭЛЭГ БАЙЖ БОЛОХГҮЙ АСУУДАЛ .3 . ТЭР ГЭРЭЭСЛЭЛИЙГ ЯАГААД НУУН ДАРАГДУУЛЖ БАЙГАА НЬ СЭЖИГ ТӨРҮҮЛЖ БАЙНА. ХЭРЭВ ӨӨРСӨДӨД НЬ ӨМЧЛҮҮЛСЭН ЮМ БОЛ ИЛ ГАРГАЖ ХАРУУЛААД СҮЙД БОЛНО БИЗ ДЭЭ. 4 .ЭНЭ ХИЙДИЙГ БАЙГУУЛЖ БАЙХАД ГЭР БҮЛ ГЭДЭГ УЛСУУД ОГТ ҮЗЭГДЭЖ БАЙГААГҮЙ. 5.ПҮРЭВБАТ ЛАМ ГЭРЭЭСЛЭЛ БИЧСЭН БОЛ ЭНЭ ХИЙДЭЭ МОНГОЛ УЛСЫН ӨМЧ ШҮҮ ГЭЖ Л БИЧСЭН БАЙХ ЁСТОЙ. БУРХАНЫ ШАШНААР СУРСАН ХҮНИЙ СЭТГЭЛГЭЭ ХУВЬ ХҮНИЙХЭЭС ӨӨР .6. УЛС ӨӨРИЙН ӨМЧ БОЛГОН БҮРТГЭЖ АВААД УЛАМЖЛАЛЫГ НЬ АЛДАГДУУЛАХГҮЙ АВЧ ЯВАХ НАЙДВАРТАЙ ХҮМҮҮС БАЙВАЛ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ НЬ ЗӨВ ШҮҮ .!!!

  • З
    Зочин

    За даа, явж явж Солонгосоос хөрөнгө татсан л бж таарна. Манай лам нар эвгүй дээ

  • З
    Зочин

    Тэнэг мулгуй хүн байна битгий тоо,охидуудаа сайн хүмүүс тусланаа

  • З
    Зочин

    Эхээр энгийн сайн хүн,юм бичсэн хүн өөрөө зайлчих

  • З
    Зочин

    Тэгээд эхнэр хүүхдүүд н авахгүй өөр хэн авахуу лам цалинжуулаад өөрсдөө хариуцаж авна шүү дээ нөхөр н хийж босгоо биз дээ энэ юун лам нар булаалдаад байгаа бузарууд вэ

  • З
    Зочин

    Наад лам нар гээд байгаа амьтадыг Пүрэвбат дээш гаргадгүй байсан шүү Ийм болохоор нь ах нь гэж архичин байгаа тэд нартай нийлсэн хогын Юм байгаа ах дүүст нь олигтой хүн Үзүүд өгьё гэсэнч байхгүй...тэр хүн Харьцадгүй байсан шүү...хар элгийн Хүмүүс л тус болдог байсан... МАН ЫН ЗАРИМ ХҮМҮҮС ИХ ХӨРӨНГӨ МӨНГӨӨР ТУСАЛСАН ДАА...МУУ АХ ДҮҮСЭЭС САЙН НАЙЗ НӨХӨДТЭЙ БХЙСАН ШҮҮ....ХҮМҮҮС МЭДНЭЭ... ТЭНГЭР БУРХАН ХАРЖ Л БАЙГАА... УМ МААНЫ БАДНЫ ХУМ....

  • З
    Зочин

    Vxesnii ard vr xvvxed ar geriin taiban bailgaach yasan ichxee baitsan uls be odooch xvn chanar gej vgvi bolson tsagdaa ichij amidar

  • Б
    Би

    Хийд гэснээс АМАРБАЯСГАЛАН, МАНЗУШИРИЙН ХИЙДҮҮД ямархуу билээ дээ, авах яахав ХӨГЖҮҮЛЭЭД ЭЗЭН БОЛООД АВЧ ЯВЖ ЧАДАХУУЛАА манайханд хариуцлагагүй хэрнээ их л юм авах гэсэн шуналтай хүмүүс олон болжээ

  • Б
    Би

    Энэ Солонгос эмэгтэй энэ бүтээлд гар бие оролцсон биздээ

  • Z
    Zochin

    Эхнэр гээд байх юу байгаа юм энэ хүний 2 охин ач зээ нь эзэмших байлгүй үр үндэс тасраагүй үргэлжилж байхад юун хачин юм бичдэг юм ганц сүм хийдээс гадна аялал жуулчлалын бас байгаа түүнийгээ цаашид авч явах л ёстой ш дээ үр үндэс болсон охид нь

  • З
    Зочин

    ТББ бол УЗ л шийдвэр гаргана, эхнэрт захирагдахгүй ээ, энэ гэр бүл анхнаасаа аялал жуулчлалаар компани байгуулах байжээ. Одоо тэгээд бурхны оронд үдүүлэхдээ энэ эхнэрийнх өмчилдөг оршуулгын газрынх нь ханшаар одно, гандан хийдийг ч бас мэдэх болох нь ээ, оюуны өмчөө өмчлөөд хувиа аваад явах хэрэгтэй.

  • З
    Зочин

    Лам нар Манзишэрийн хийд Амарбаясгалант хийд хийд дугандаа бүтээл хийж өөд нь татаж чадахгүй байж хүний бүтээсэн бүтээлийг булаацалдаж суухаар Монголын энд тэнд бгаа дуган хийдээ хүн үзэх юмтай болгооч хятад Солонгос болон Будда хийдийг яаж тохижуулж аялал жуулчид үзэх юмтай болгож тохижуулаад

  • Т
    Төв

    ЛАМ НАР Ч ХОГИЙН ШУНАЛТАЙ ЗАЛИЛАН ХИЙДЭГ ЭВГҮЙ ГАРУУД ШҮҮ.ТЭР ТУСМАА ТӨВ АЙМГИЙН ЛАМ НАР АЙМШИГТАЙ

  • З
    Зочин

    Бурханч ламын энэ их авьяас хөдөлмөрийг яаж үнэлээд бгаан.хүний хийсэн бүтээсэн юман дээр булаацалдаад байх ямар хэрэн бгаан.

  • З
    Зочин

    Шуналтай муу со авгайг хөөгөөд явуулах хэрэгтэй .

  • Б
    Бадмаа

    Эцэг эхийнхээ өв хөрөнгийг үр хүүхэд нь авахгүй эцэг эх ах дүүс нь эсвэл хамт ажилдаг хүмүүс нь авдаг юм гэж хаана бдагын . Үр хүүхдэд нь орхиоч хэдэн лам нар тураад үхчихэв л гэж.

  • Э
    Эрдэнэ

    Эхнэртээ үлдээсэн байхаа

  • З
    Зочин

    Өнгөрсөн хүний яс өнгөлзүүлээд байдаг сонин лам нар вэ.гэр бүлдээ л үлдээх байсан байлгүй дээ.

  • З
    Зочин

    Миний бодлоор бол бурханч лам маань гэнэтээр өнгөрсөн болохоор гэрээслэл бичиж амжаагүй л болов уу даа! Одоо наад " Өлзий бадруулах" хийд байгуулах тогтоол дээрээ үндэслээд шүүхдээд явсан нь дээр байх даа. Хэрвээ гэрээслэл байгаа бол нөгөө тал шүүх дээр гэрээслэлийг гаргаж ирж л таараа. Шүүхээр шийдвэрлүүлсэн нь дээр гэж бодож байна.

  • З
    Зочин

    Шунал мхэдвэл шудам болно шүү тэр хүмүүс анхаараасай

  • З
    Зочин

    Шунал мхэдвэл шудам болно шүү тэр хүмүүс анхаараасай

  • Б
    Би

    Үнэн шүүү

  • З
    Зочин

    Ямар бузартай өулс вэ шунал ихэдвэд шулам болно гэж энэ дээ

  • З
    Зочин

    Пүрэвбат лам гав ганцаараа сууж бгаад бүтээгээгүй нь лавтай ! Олон хүний хүч, хөдөлмөр оролцсон байгаа…тиймээс гэрээслэл нь байгаа бол нэг тийш ШИЙДЭГДЭХ байх !? Тусдаа амьдарч бсан ЭХНЭР нь нөхөрөө нас баруут л гэнэт хариуцах хүн нь болж хувирч бгааг нь бас бодолцмоор бгаа байлгүй дээ …!!!!!

  • З
    Зочин

    Mongol irgediin handibaar bosson ni unen shude

  • З
    Зочин

    Yg unen

  • З
    Зочин

    Чамайг үхэхээр чиний байр орон, машин тэргийг чинь хэдэн найзуудад чинь тарааж өгөөд, хүүхдүүдийг чинь гудамжинд гаргавал чиний сүнс тайван байх болов уу?

  • З
    Зочин

    Та нар одоо нэгэнт хүнтий бүтээгээд бий болгосон юмыг үр хүүхэдтэй нь булаацалдаад яах вэ дээ. Үнэхээр хуулийн дагуу байгуулсан ААН, ТББ байдаг бол дүрмэнд нь заасны дагуу шүүхээрээ шийдүүлээд явна биз дээ. Эцэг эхийг нь оролцуулж бас яах нь вэ дээ. Наад хийдээ бидэнд өгөөд Солонгосруугаа тонилцгоо гэж уншигдаж бна. Ингэж болохгүй ш дээ. Талийгчийн ясыг өндөлзүүлж яах нь вэ. Монгол жудагт тийм юм байдаггүй сэн.

  • З
    Зочин

    Hani ijild n uldehgui yah yum. Gadaad ulsiin irgen gd eleg barih sanaatai yum uu ene shunaliin har tulmuud

  • И
    Иргэн

    Газар олгоно гэхээр л нийтийнх болно гэж юу байхав дээ. Жишээ нь их дэлгүүр, бусад үйлдвэр үйлчилгээний барилгууд бүгд л эзэмших эрхтэй төрийн мэдлийн газрууд шүү дээ. Газар ашигласны төлбөрийг төлдөг. Харин дээрх барилга байгууламжууд нь хувийнх, төрийнх байж болно. Энэ хүний л өөрийн хөдөлмөр, санаачилга, нэр нөлөөгөөр бий болсон хөрөнгө. Тийм болохоор эхнэр, хүүхэд нь авах нь зөвөө

  • Э
    Эмээ

    Гэрээслэл чухал юм байна даа, хөрөнгө нь яаж боссоныг тодруулах, мөн түүнийг хийж уриалж бүтээсэн манай улсын бурханч ламын нөр их хөдөлмөр, газар нутаг нь Монголынх юм чинь Монгол хүмүүст тодорхой хувь ногдох нь гарцаагүй.

  • I
    Irgen

    Ямар сонин лам нар вэ, хүний хөрөнгө руу дайраад байдаг.

  • Л
    Лам нар ийм заваан шуналтай

    Пүрэвбат ламын үлдээсэн өв хөрөнгө ар гэр, үр хүүхдэд нь л уламжлагдаж үлдэх байх. Шуналын тулам лам нар тийм л сүрхий юм бол өөрсдөө тийм сүм хийдээ босгооч. Чадахгүй л биз дээ

  • A
    Ard

    100% hurungu P lamiin ner deer bol yalt ch gui shuu dee

  • З
    Зочин

    За чи хуцалгүй дуугүй хэвт

  • З
    Зочин

    Тийм шүү эхнэр хүүхэд нв авах ёстой шүү наад хэдэн орхимж нөмөрсөн эргүү хоосон шуналын туламнуудыг зайл гээд хөөгөөд явуулах хэрэгтэй ичдэггүй шуналын туламнууд.

  • Z
    Zochin

    Хувь хөрнгө, шашны байгууллагын хөрөнгө тусдаа байдаг хуультай. Тэр сүм хийдийг багш ганцараа биш олон шөвьнартай хамтран бүтээсэн, энэ бол ард түмний төлөө хийж байгаа зүйл гэдгээ Мөнхбаясгалантай хийсэн ярилцлагаадаа маш тодорхой ярьсан байдаг юм билээ. Энэ сүм хийдийг барьж байхад тэр эхнэр нь гээд хү чинь хаяж яваад Солонгосдоо амьпарч байсан гэдэгшдээ. Яг солонгос кинон гардаг шиг юм л болоод байгаа юм биш үү.

  • З
    Зочин

    Хуцаад энэ хэдэн орхимж нөмөрсөн хоосон толгойнууд эзэн нь үхэхээр л хүний хийсэн бүтээсэн юмыг үр хүүхэд гэргийгээс нь булаалдаад арай л ичгэвтэр юм биш үү. Одоо бүр Пүрэвбат гуай хийж бүтээгээгүй бид хийсэн гэх гээд байгаа юм уу ичиж үхээчээ хүүрнүүдээ.

  • P
    Prophet007

    Багшийг бурхан болхоос 3хоногийн өмнө уулзах гээд утасаар залгатал Эхлээд өөрөө утасаа аваад халамцдуу хүнэрхүү ,намуухан дууны өнгөөр уриалагхан уулзнаа хийдрүүгээ арай очоогүй байнаа гэж байсан хажүүд нь 2с 3 хүн ярьж нэг 40 орчим насны эрэгтэй хүн утасийг нь булааж аваад хэн бэ гэсэн ,аа би багштай уулзах гэсэн юмаа хэдийгээр завтай бол гэхэд ,өнөөдөр хотод ажилтай завгүй ярьж байгаад уулзаарай гээд хэг ёг гээд утасийг тасалсан ,монголын ирээдүй тодорхойлсон нэр бүхий хүн нас бараад байхад хуйл хүчний байгууллага нарийн хяналт шалгалт хийх ёстой дотоод бясалгал олон жил хийсэн хийх ажилаа гүйцэлдүүлээгүй байгаа бурханч хүн гэнэт хадан дээрээс унаж нас барна гэдэг цаанаа нарийн шалтгаан гарсан гэж би дүгнэж байна уг болсон порцест обект дээр шинчээч ажилсан юму ,нарийн хяналт шалгалт хийж иргэдэд үнэн зөвийг нээлтэй мэдээллэх хэрэгтэй энэ асуудлаас болж маш олон монголчууд шашинаасаа урваж солонгосын Есүсрүү орж байнаа увиагүй төр засагтай хуйлтай орон болж дэ.

  • З
    Зочин

    Ёсолж авсан эхнэр нь мөн юм байгаа биздэ?. Ямарч хуулиар Эхнэр нь хөрөнгө өвөлж авч таараа биздээ?

  • З
    Зочин

    Пүрэвбатын хөрөнгө биз дээ. Захиран зарцуулах эрх гэр бүлд нь байх нь зөв. Гол нийгмийн сайн сайхны төлөө байх нь чухал.

  • З
    Зочин

    Монгол улсын өмч. Монгол иргэдийн хандиваар боссон шүү дээ.

  • З
    Зочин

    Тэр тусдаа байсан итр гэдэг нь худлаа мэдээлэл байсан гэсээн. Тэгээд эхнэр нь юм чинь нөхрийнхөө хийсэн юмыг өвлөж авалгүй яахын

  • З
    Зочин

    Түүхэнд Монголын хэн ч юм дээ нэг дурак хаан Солонгосоос хүүхэн авчраад хатан бологсон тэр нь төрийг яг иймэрхүү байдлаар түйвээсэн гэсэн шүү үтэр түргэн хөөж явуулбал сайн даа охидууд яахав ухаан суугаад ирэхээр ойлгон

  • Х
    Халтар

    Хийд бүтээн бий болгосон хөрөнгө хэн ямар хөрөнгө оруулалт хийсэхийг гэрээслэлд байгаа бх.бас хар зам тавьсан хаанаас хөрөнгө нь гарсан вэ.

  • З
    Зочин

    Маш их шуналтай эмэгтэй шүү. Энэ охин аав ээж 2 н тусдаа маш олон жил амьдарч байсаныг мэдэж бга мөртлөө аавынхаа үзэл бодлын эсрэг ийм үйлдэл хийж бгад харамсаж бн . Амьддан хаяж халамжлаагүй мөртлөө эд хөрөнгө булаацаалдаж гарч ирдэг . Иймэрхүү ашиг хонжооны зөрчилтөй болхоор тустай амьдарч байсан бж таараа .Энэ охин ээжийнхээ шуналыг болиул аавынхаа сэтгэлийг амирлуул.

  • T
    Tsogoo

    Davarsan hulgaich yum bn da

  • З
    Зочин

    Бүтээн байгуулахад зарцуулсан хөрөнгийг хэн гаргасан юм бэ?

  • З
    Зочин

    Ясыг нь өндөлзүүлнэ гээч боллоо доо.

  • З
    Зочин

    Энэ лам нарт ямар хамаатай юм бэ

  • З
    Зочин

    Хүн гуай, энэ сүм хийдийг нутгийн ард иргэд, шавь лам нар байгуулсан гэх юм. Бурхан болооч нь тэргүүлсэн төдий боловч хувиараа байгуулсан бол гэр бүлдээ үлдээх нь зөв. Гэтэл олон нийтийнх байгууллага юм байна шүү дэх.

  • З
    Зөнч

    Хүний оюуны өмчийг үнэлдэггүйн тод жишээ,Бурхан болоочийн оюуны бүтээлүүд шүү дээ.Энэ удирдах зөвлөл гэгчийн лам нар ичдэг болоосой,хүний бүтээлд эзэн суух гэсэн ямар муухай шуналын туламнууд вэ? Ламын дүр эсгэсэн бузрууд !,тийм биш л юм бол оюуны бүтээл булаах нүгэлт санаагаа орхицгоо.

  • З
    Зочин

    хийд биш музей шд

  • И
    Иргэн

    яаж ч бодсон өв хөрөнгө нь эхнэр хүүхдүүдэд нь очих ёстой ,зүгээр сууж байгаад хөрөнгөтэй болчих гэсэн бузар лам нар вэ

  • З
    Зочин

    эр эмийн хоорондуур хэн илжиг вэ юу

  • И
    Иргэн

    Ийм л үйлийг хурааж дээ!!! Ум маани бадми хум

  • З
    Зочин

    Гоё гоё хэмлэлдэж эхлэх ёс юм аа

  • О
    ойдов

    Энд хийдийг ямар хөрөнгөөр байгуулсан нь их хамааралтай.Хөрөнгөнөөс гадна оюуны өмч бас үнэлгээнд орно.Түүнээс биш хийдийн удирдах зөвлөл гээд өмчлөн авч болохгүй.Анх байгуулахыг санаачилсан хүн нь Пүрэвбат бол тэр хүний оруулсан биет болон биет бус хөрөнгийг тооцох ёстой.

  • Б
    Базарваань

    Яасан ч их нүгэл хураацгааж байна даа. Хумпадсуухаа

  • И
    Иргэн

    Албан ёсны гэрээслэл нь бгаа мөртлөө яагаад харуулахгүй бгаа юм бол. Ил гаргаж холбогдох хүмүүст нь үзүүлэх ёстой бх.