Бурханч лам Г.Пүрэвбатын охин Анхаа Ханаа: Нутгаа хаяад, гэр бүлээ хаяад МОНГОЛЫГ, ААВЫГ хайрлаж, хөдөлмөрлөсөн ээжийг минь СОЛОНГОС хүн гэдэг шалтгаанаар битгий хэмлэж муулаарай

Нийгэм
Bolormaa
Унших: 2 мин 11 сек
510
legacy:2025/07/122/494360607_9483902915042272_9193923600957992365_n.jpg

"Бурханч лам Г.Пүрэвбатыг өнгөрсний дараа гэргий БНСУ-ын иргэн Ким Ён Ран гэрээслэлийг нь нуун дарагдуулж, Аглаг бүтээлийн хийдийг эзлэн сууж байна" гэж "Аглаг бүтээлийн хийд" буюу “Өлзий бадруулагч хийд”-ийн удирдах зөвлөлийн гишүүд мэдэгдэл гаргасан. Энэ талаар Бурханч лам Г.Пүрэвбатын охин Анхаа Ханаа өөрийн цахим хуудсандаа,

"Бодоод л...

Аавыг минь явснаас хойш олон зүйл болж өнгөрлөө. Бид чамгүй олон дайралтад өртөж, дээрэлхүүлсээр байгаа ч, аавын минь буянаар сайн хүмүүсийн дэмжлэг тус ч их байгаа. Амьдрал гэдэг амаргүй даваа юм аа.

Хэн юу гэж худлаа ярьж, худал мэдээлэл тарааж, бид гурвыг яаж ч харааж зүхлээ гээд одоо бидэнд тийм ч чухал биш болжээ. Одоо бид гурвын хувьд ганцхан зүйл л чухал байна.

Хэн өвлөгч болох, хэн эзэн суух нь бидэнд сонин биш. Харин ард түмэндээ хүртээлтэй, шашин соёлын өвийг түгээн дэлгэрүүлж чадах сэтгэлтэй, зөв удирдлагыг олох нь хамгийн чухал асуудал болоод байна.

Эзэн нь бол аав минь байсан. Үүрд ч аав минь байх болно. Аавын минь захиж, хүсэж, мөрөөдөж явсан зүйлийг үргэлжлүүлэн авч явж чадах зөв удирдлага хэрэгтэй.

Аавын маань шавь нар дунд үнэхээр чадварлаг, сэтгэлтэй олон хүн бий. Бид бүгд ярилцаж, зөвлөлдөж, боломжит бүх хувилбарыг хэлэлцэн, хамгийн зөв шийдвэрийг гаргахын төлөө зүтгэж байна.

За чи одоо эзэн нь шүү би өмчилнө шүү гэх асуудал биш шүү дээ.

Ээж, дүү бид гурав бол зүгээр л үүргээ гүйцэтгэж байгаа хамгаалагчид. Аав минь амьд сэрүүн үед бид урдуур нь орж, шийдвэр гаргах шаардлага үүсэж байгаагүй. Харин одоо аав шиг төгс хийж чадахгүй ч чадах чинээгээрээ хичээж, хамгаалж, зөв удирдлага бүрдүүлэхээр зүтгэж байна.

Энэ бол "би" гэсэн төвтэй хүний хийх ажил биш. Харин Монгол эх орноо гэсэн сэтгэлтэй, энэ их бүтээлийн үнэ цэнийг ойлгодог, хүнийг энэрэх сэтгэлтэй хүний хийх ажил гэж бид бодож байна. Аав минь орлуулшгүй ч, бид олноороо хүчээ нэгтгэн ажиллавал, тэнгэр харж, аав минь ч тэндээсээ харж байгаа учраас зөв замдаа орно гэдэгт итгэж хүлээж сууна.

Аав минь, та л биднийг чиглүүлнэ. Хоёр охиндоо үлдээсэн албан ёсны гэрээслэлээр чинь бид бол хамгаалагчид бид таны заасан замаар л дагаад явна. Харин та бүхнээсээ ганц л зүйл гуймаар байна. Дүү бид хоёрыг бол юу гэсэн ч болно оо гэхдээ настай ээжийг минь монголын төлөө бүх л амьдралаа зориулаад нутгаа хаяад гэр бүлээ хаяад монголыг, аавыг хайрлаж хөдөлмөрлөсөн сэтгэлийг нь солонгос гэдэг шалтгаанаар битгий хэмлэж муулаарай. Аавыгаа алдсан бид хоёрт одоо ээжийгээ юунаас ч илүү хайрлаж бүх л муу муухайгаас хамгаалж өмөөрмөөр байгаад байх юм аа" гэжээ.

Хуваалцах:510

СЭТГЭГДЭЛ (51)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Бямбаа

    Энэ хийдийг эхнэр 2 охин л цаашид авч явж чадах бхаа эхнэр нь ажилсаг хичээнгүй хүн гэж сонссон түүнийг байхгүй үед хэцүүхэн бсан гэсэн энэ хэрүүл хийгээд бгаа лам нар цаашаа шүүү чадах ч үгүй дээ ичихгүй булаалдах гээд больж үз дээ шившиг дээ

  • З
    Зочин

    Тэр шуналтай лам нар одоо болио. Үр хүүхэд хань ижилд нь л юм нь үлдэг л дээ

  • Д
    Далай

    Шуналт лам нар болиоч охинд үргэлжлүүлэг

  • M
    Mөнх

    Охин нь үргэлжлүүлээд яв шуналын сэдэлт хүмүүс улайраад бна

  • Z
    zochin

    Сүм хийд нь хуулиараа олон нийтийн өмч шүү дээ. Хувь хүний өмчлөлд байсныг сонсоогүй юм байна. Мөн иргэний хуулиар тухайн өмч бүрэлдэхэд оруулсан хувь нэмрийг нь харгалзан үзнэ. Олон нийтийн хандиваар боссон бол хувь хүн өмчлөх нь юу л бол. Мянга гэрээслэл яриад нэмэргүй. Гадаадын иргэнд ч мөн адил монголыг хууль үйлчлэх байлгүй дээ.

  • 5
    5112

    Аргагүй л монгол хүний хийж чадах муу булай үйл мөн дөө. Үлдэж буй тэд ямар буруутай гэж, тэр гурвыг тайван байлга.

  • И
    Иргэн

    Бурханч гэгээн хүнийхээ гэрбзлээр битгий оролдооч. Хүний мөстэй байгаачээ.

  • З
    Зочин

    Муу үгээр нэгнээ бүү хэмлээрэй. Болох юм болдгоороо л болно.

  • Э
    Э

    Хамтран ойлголцоод, удирдаад явчих хүн олдохгүй байна гэхэд нэг л итгэмээргүй!!!

  • З
    Зочин

    Аглаг бүтээлийн хийд бол Монгол улсын үнэт соёлын өв түүхийн дурсгалт бүтээл буюу Пүрэвбат ламыг мөнхөд дурсагдах бүтээл болон үлдэх ёстой.Монгол улсын уул ус байгалийн үзэсгэлэнт газар хэн нэгний хувийн өмч биш

  • У
    Уншигч

    Хийдийг хэзээ ч өмчлөхгүй ээ гээд өөрийнх нь нэвтрүүлэг яваад л байсан... Шуналаа татаад зайлаач!!!

  • У
    Унүигч

    Ламтаны ясыг өндөлзүүлж, энд тэнд очиж яг тэр солонгос кино шиг худлаа ярьж, бусдыг үймүүлэхээ зогсоо! Тэгээл тэр Солонгос руугаа очиж амьдраач! Солиотой худалч хүмүүс вэ?

  • У
    Уншигч

    Монголын ард түмний хандиваар боссон хийдийг өмчилнө гэж хуцахаа болиод хэдэн шавь нарыг нь аваачиж, үйл хэргийг нь гүйцэлдүүлээч!!!

  • У
    Уншигч

    Монголын ард түмнийг юу гэж бодоов? Худлаа жүжиглэхээ болиоч!!! Хийдийг өмчилнө гэж юу байдаг юм!!!! Ямар их шуналтай авгай вэ??? Бас худалч!!!

  • У
    Уншигч

    Үхсэн хүний яс үнэлүүлээд байхын 2-охин нь гэрээслэлийн. гаргаж ирээд үзүүлэхээр ч юунд болохгүй гэж, тэр гэрээслэлээр чинь болж аав нь,ах дүү нар нь. хэл ам хийгээд яваад байна ш дээ.өөрсдөө буруутай , гэрээслэлээ үзүүлэхгүй,муу санаа лаад.

  • И
    Иргэн

    Татвараа төл, ард түмнээс өчнөөн мөнгө авдагбайж. Чадахгүй бол Зайлаарай!!!

  • З
    Зочин

    Солонгос би хэн юм, Солонгос болоод төрчихсөн юм чинь яах юм, нутаг буцаж чадахгүй бол мөрөөрөө л амьдар, монголын газар болон өмч бол Монгол хүний өмч, баялаг

  • З
    Зочин

    Нутгийн газар шороог мөнгөөр үзүүлж байж ядаж татвар төлчихөөд хуцдаг болоосой хаалгаар ороход мөнгө авдаг хэрнээ баримт байхгүй нь татвараас зайлс хийх мөн биз

  • Б
    Бумцэнд

    Новшийн лалар минь амаа татаарай

  • З
    Зочин

    Эр хүний амжилтад эмэгтэй хүний үүрэг маш их байдаг шүү.хүний өөрийн нутгийн байсхн ч ханиа хайрлаж бүхнээ зориулсан бүсгүй хүнийг өрөвдөж хайрлах хэрэгтэй.

  • З
    Зочин

    За энэ асуудалд хошуу амаа билүүдэх хэрэггүй. Бурхан болооч бол агуу хүн байсан. Өөрсдөө маргалдахгүй шийдэж зохицох ёстой байхаа

  • З
    Зочин

    Энэ гэр бүл бол Монголын төлөө бүх оюун ухаан мэдлэг боловсролоо дайчлан ажиллаж энэ сайхан Аглаг хийдийг байгуулсан гэдэгт хүн бүр маргахгүй байх аа ялангуяа Солонгос гэргий нь маш ажилсаг хөдөлмөрч өндөр мэдлэг боловсролтой эмэгтэй бөгөад хийд байгуулах ,ном англи хэл дээр хэвлүүлэх гээд бүх зүйлийг гардан хийсэн байхад хажуугаар нь янз бүрийн харлуулах үг яриа гаргахгүй байх хэрэгтэй Энэ гэр бүл бол Монголын төлөө их зүйл бүтээсэн агуу сэтгэлтэй хүмүүс байна аа .Та бүхэнд баярлала

  • G
    Giza

    Зөв шүү нэг нэгнээ хайрлаж амьдарцгаая. Тэр хүний бүтээсэн маш сайхан бүтээл болоод, байгалиа бүгд хайрлацгаая

  • И
    Иргэн

    Таны аав, ээжийн ур ухаанаа шингээн хөдөлмөрлөж бүтээн босгосон учир таны бодол зөв шүү.

  • Н
    Нэргүй

    УЗ-нь байдаг хэдэн лам нар нь хүний өмчид шуналтаж будааж авах гэж байгаа юм байна. Чаддаг юм бол өөрсдөө хийдээ байгуулаад явах хэрэгтэй.

  • З
    Зочин

    Манай хэдэн авилгалч нар Баттулга Пүрэвбат хоёр шиг Монголдоо үлдэх юу хийж бүтээсэн юм бэ. Өнөөдөр Баттулгын Цонжин Болдог Пүрэвбатын Аглаг Бүтээлийн Хийд гэх мэт газруудыг гадны жуулчдад үзэж сонирхож байна

  • У
    Уншигч

    Балай юм энэ лам Солонгос авгайтай байсан юм уу. Солиотой туучий вээ.

  • Г
    Г.Ганхүү

    Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай🤗🇲🇳🙏✊

  • А
    Аминаа

    Эхнэр хүүхдүүдэд нь итгэж байна. Энэ эмэгтэй дагина хүн шүү дээ. Бурханч лам шиг сэрсэн хүний дэргэд энгийн нэгэн хүн байхгүй л дээ. Өмч хөрөнгөнд бол шунах эмэгтэй биш ээ.. Монголын бурхны шашныг сэргээхэд нөхөртэйгээ яг адилхан зүтгэж явсан хүн. Аглагийн хийдийг зөв хүмүүст өгөх гээд байгаа бололтой... Их чухал бас маш хэцүү үүрэг оногджээ..! Том багш явсны дараа шавь нар нь голдуу хагаралддаг даа. Чин сүжигт ариун шавь нар ба эрх мэдэлд шунаж, эго-д эзлэгдсэн шавь нар гэж хоёр хуваагддаг. Амаргүй л юм болж байгаа юм байна. Энэ эмэгтэйг бурханч ламаас салгаж ойлгож болохгүй ээ.

  • М
    Мөнхжаргал

    Мэдээж ард үлдсэн гэр бүл нь сэтгэлээсээ байж таарна шүү дээ. Гэр бүлийг хүндлэх хэрэгтэй.

  • Н
    Нямсүрэн

    Хүний хийсэн бүтээсэн санаачилсан зүйлийг булаацалдсан Нутгийн лам нар болио...Гэр бүлийнх нь өмч шүүдээ Харин цааш нь ёс жаягаар аваад явчих чадвартай шавь нар нь байгаа байлгүй дээ ...

  • З
    Зочин

    Хоёр хүүхэд нь өвлөж авах ёстой.Өөрийн болгох гэж шунаж байгаа хүмүүс байгаад итгэлтэй бн.

  • З
    Зочин

    Гэр бүл үр хүүхэд нь яахаа мэдэх байлгүй, юун аав ээж энэ тэр.

  • З
    Зочин

    Миний сонссоноор солонгос эхнэр нь маш их шуналтай хүн шүү. Тустай салчихсан амьдар ч байсан юм биш үү. Бурхан ч ламын буянаар солонгос эмэгтэй буяны газарыг хүтэл авчихсан бидэнд зарж суугаа биз дээ . 2р хүүхдийн гарагсанч гэсэн хийсэн бүгдын авах ёсгүй шүү.

  • Х
    хэцүү ч юмаа даа

    хүний үр амьдрах газраа өөрөө л сонгож дээ, хоёр орны найрамдалт дотно харилцаа аль 1960 аад эхтэйг санаж явбал, даан ч сэүл бол кимийг үзэхгүй л дээ

  • С
    Судлаач иргэн

    Энэ охин сүрхий бичжээ..сайн охин байна..учир зүйгээ олоод зөв яваасайдаа..зоригтой ухаалаг дайчин байгаарай..хуульч хүнээс л зөвлөгөө сайн авах хэрэгтэй шүүү..

  • M
    Munkhzul

    Hunii amidral hend ch hamaaguiee

  • С
    С.Сугар

    Өв хөрөнгө нь гэр бүлд нь үлдэх ёстойг мэдсээр бж яахаараа элдэвээр хавчиж шуналтаж тэдэн рүү дайрна вэ? Энд лам нар л бгаа шүү. Нөгөө буянтай лам нар чинь шуналтай лам нар болсон бж таараа.Нүгэл болохоон мэддэггүйэ юу?Юуны тухай ном уншицгааж бдг лам нар вэ? Ядаргаатай юм.Үхэхдээ нээх их хөрөнгөтэй бж энэ бузар үйлдэл нь үргэлжлэх бхдаа. Нүгэл!

  • Г
    Ганаа

    Нэг шуналтай лам үхээд араас нь бусад шуналтай бузар лам нар болон ханашгүй шуналтай Солонгос авгай нь үлдсэн хөрөнгийн булаалдаад үхлээ...

  • З
    Зочин

    Гүй ээ ямар аймшиггүй ширэн нүүрт гэхээрээ гэр бүлтэй нь өвийг нь булаалддаг байнаа

  • З
    Зочин

    Хүүхдүүдиин гаргаал өгсөн буянтай л солонгос бүсгүй байна

  • З
    Зочин

    Handivaar bosson sum shuu.

  • М
    Мргэн

    яаж ч бодсон өв хөрөнгө нь хүүхдүүдэд нь л үлдэх ёстой. Шуналтай лам нар гараа татацгаа , нүгэл болно шүү

  • T
    Tt

    Zuv demjij bna

  • З
    Зочин

    muu guilgachinguud odoo bas ed hurungunii tuluu hudlaa uyangalj uhtlee temtseh ni ee kkkkkkkkkk

  • И
    Иргэн

    Орхон аймагт л лав хөгшин залуу лам нэртэй луйварчид их болсон!!! Зарим луйварчид нь зохиол ном бичнэ гэж эндүүрэнэ!!!

  • И
    ИРГЭН

    Бурханы лам хүн эд баялгийг эрхэм болгох нь нүгэл гэдэг биш билүү!!! Эд хөрөнгө цуглуулаагүй бол юуугаа булаалдаж хэмлэлдэх билээ дээ!!! Бурханы шашны язгуурын утгыг ойлгоогүй бурхны шашныг баялаг хураах хэрэгсэл болгсон ламтангууд Монгол улсад их болжээ!!! Зарим лам нар нь улаандаа гарсан цайчихсан луйварчид болцгоосон, баяжицгаасан зарим нь үйлийн үрээрээ цаг бусаар одсоор!!! Ээ бүү үзэгд!!! Ум маани бадми хум!

  • З
    Зочин

    Зөв бодолтой охин байна шүү, ер нь бол албан ёсны эхнэр хүүхэд нь л шийдэх асуудал.

  • З
    Зочин

    эцгийн өвийг үр хүүхэд нь шийднэ

  • З
    Зочин

    SEXSEER VANXANDAAD BOOB XXOOD ANUSDI SEKSDI 80 955877

  • З
    Зочин

    Сайхан сэтгэлтэй юм бна аа