АТГ: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 25 сек
150
legacy:2025/07/122/494663239_673562941972260_4943254532286554159_n1.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд асан, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хүү иргэн О.Тэмүүлэнтэй холбоотойгоор цахим орчин, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд гарсан болон иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг нэгтгэн Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баримтлан Авлигатай тэмцэх газраас хянан шалгасан.

Энэ талаар АТГ-аас тодруулахад, "Нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх, хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүргийг хуулиар хүлээдэг. Харин иргэн О.Тэмүүлэн нь өөрийн хөрөнгө, орлогыг мэдүүлэх, тайлбарлах үүрэг бүхий нийтийн албан тушаалтан биш юм. Хяналт шалгалтаар гомдол, мэдээлэлд дурдагдсан О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо.

“Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 150,0 сая төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 80,0 сая төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 70,0 сая төгрөг буюу нийт 300,0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон байна.

Нийслэлийн Татварын газраас ирүүлсэн баримтаар “Херо энтертайнмент групп” ХХК нь 2024 онд нийтдээ 265,8 сая төгрөгийн татвар төлсөн, 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 6,2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, татвар төлөхийн өмнөх ашиг 4,1 тэрбум төгрөг болохыг тус тус тайлагнасан нь баримтаар тогтоогдож байна.

“Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Б, иргэн А.А нарт холбогдох асуудалд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэлээ.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    АТГ ичээсэй ккк

  • З
    Зочин

    Одоо Оюун-Эрдэнэ буруугүй болсон тул Ерөнхий сайдын суудалд нь буцаан тавих ёстой. Орлогоо нотолсон байна ш дээ.

  • З
    Зочин

    Ийм ёс суртахуун байдаг юмуу Оюунэрдэнэээ үхэж байсан өлөн новшоо

  • З
    Зочин

    Ккк сайхан шалгажээ

  • З
    Зочин

    🤣🤣🤣🤣🤣🤣🤣

  • З
    Зочин

    Яг үнэн

  • З
    Зочин

    🤣🤣🤣😛😛😛

  • З
    Зочин

    VANXANDI SEKSEER BOOB XXNO DOLOON MASSAJLI ANUSDI 80955 877

  • А
    арай л хурдан юмаа

    хүрээний иргэдийн тал нь шахуу граммын есийн тостой, атар талх таллаад зээлээр авдаг улсад, авилагын газар нь яаг л бангладеш улс шиг шуурхай шийдвэр гаргадаг юм байна, нэлээд дэлгэрэнгүй бичихгүй бол дэлхийд шившиг болох нь шүү сэтгүүлч дээ

  • З
    Зочин

    УДАХГҮЙ ХАР тамхичид ХҮН ЗОДООГҮЙ ХОХИРСОН ХҮН НЬ ЗҮВ ЗҮГЭЭР МОНГОЛЧУУД БҮГД НЭГЭН ЗЭРЭГ УТААНДАА МАНСУУРСАН БОЛОХ БАЙХ

  • З
    Зочин

    Хулгайч Оюун-Эрдэнэ ард түмнээр арай тохуурхаж байнаа. 23.000 долларын Rolex цагийг нь асуухад 40 насны төрсөн өдрөөр Баатар ах авч өгсөн гэж хэлж байсан. Хүүгийнх нь найз охиндоо авч өгсөн цүнх, хувцасны мөнгийг бас Баатар шилжүүлсэн гэнээ. Өсөхийн өлөнгүүд өөрийнхөө хэмжээгээр сэтгэх юмаа

  • З
    зочин

    Хулгайч нартай шударгаар тэмцээд эхлэнгүүт Оюун-Эрдэнийг унагаасан даа. Мөнгөний, тэнэг, амиа бодсон шантаажчингууд жагссаны гор гарсан даа

  • З
    Зочин

    ХаХаХа гэхээс өөр юу ч гэхэв. Ард түмний дургүйцэл, хилэнг даахуу

  • Х
    Ха ха ха

    Буцаагаад ЕС болгож хуучин засгийг нь сэргээн байгуул

  • Г
    Гэрэл

    Шударгаар бизнес эрхэлж яваа ах нь мөнгө өгөхөд яахав дээ. ЕС Оюун-Эрдэнийг шалтаглаж огцруулжээ