Батлан хамгаалах салбарын зарим алба хаагчдад орон сууцны урьдчилгаа бүрдүүлэхэд 20 сая төгрөг олгоно

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 31 сек
60
legacy:2025/07/111/519472395_1043244391315044_5319117296116142573_n.jpg

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлутын санаачлагаар Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг сайжруулах бодлогын хүрээнд өнөөдөр /2025.07.23/ нийт 100 орчим алба хаагчид орон сууцны урьдчилгаа 20 сая төгрөгийг олгох “Батламж”-ийг гардуулан өглөө.

Тус хөтөлбөр нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэрэгжүүлж буй “Хүн төвтэй төр” нийгмийн хамгааллын шинэчлэл, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй хүний хөгжлийг дээдэлсэн “Хүн төвтэй бодлого”, Батлан хамгаалахын сайд Д.Батлутын Зэвсэгт хүчний офицер, ахлагч, ажилтан, албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахаар дэвшүүлсэн бодлогын хүрээнд хийгдэж буй 3 багц арга хэмжээний нэг юм.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут хөтөлбөрт хамрагдаж тус буй бие бүрэлдэхүүн, алба хаагчдад хандаж хэлсэн үгэндээ:

“Улсын хөгжил, салбарын хөгжлийг ярья гэвэл эхлээд хүний хөгжлийг ярих ёстой. Хүний хөгжил ярихын үндэс суурь нь нийгмийн хамгааллын асуудал мөн. Батлан хамгаалахын сайдаар томилогдохдоо, та бүхэнд “Шинэ Засгийн газраас баримталж буй хүний хөгжлийг дээдэлсэн "ХҮН ТӨВТЭЙ БОДЛОГО”-ын хүрээнд алба хаагчдыг чадавхжуулах, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлнэ” хэмээн танилцуулж байсан бол өнөөдөр эхнээсээ ажил хэрэг болж байна.

Энэхүү хөтөлбөрийг эхлүүлэхэд “Би биш бид” уриан дор БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд нэг баг болж, хамтын шийдвэрээр санаачлагатай ажилласны үр дүн байлаа” хэмээн онцлов.

legacy:2025/07/111/520130812_1043244867981663_6052625830743795034_n.jpg

Цаашид батлан хамгаалахын салбарын бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг сайжруулах хөтөлбөр нь зөвхөн орон сууцны урьдчилгаанаас гадна, ипотекийн зээлийн шаардлага хангасан ажилтан алба хаагчдад хүлээлт үүсгэлгүйгээр хамрагдахад дэмжлэг үзүүлэх, өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй алба хаагчийн гэр бүлд “Тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр”-үүдээр үргэлжлэх юм.

Өнөөдрийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, БХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Ч.Гандирваа тэргүүтэй удирдлага, алба хаагчид оролцсон юм.

legacy:2025/07/111/519933023_1043244847981665_9183009475747662991_n.jpg legacy:2025/07/111/522666294_1043244757981674_4510538508654373554_n.jpg legacy:2025/07/111/522609028_1043244597981690_7996589909424379462_n.jpg
Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • И
    ИРГЭН

    Эрдэнэтийн Батлут гэдэг чинь зүүний сүвгчээр гардаг Зальтай зайтай албин хүн шүү дээ хө!!! Олон жил Орхон аймгийн иргэдээр тоглож одоо Орхон аймагт нүүргүй болсон хүн дээ!!! БХЯ - минь нэг их юм хүсээд нэмэргүй наад бууны нохойг чинь Хулих Хурандаа Хүрэлсүх гар хөлийн үзүүрт хөдлгөх гэж сайд болгосон юм!!! Гэхдээ мэргэжил боловсрол гээд байх юм байхгүй ачигч хийж байгаад авгай нь диплом авч өгсөн үнэн түүхтэй хүн!!! Яааж мэдхэв хүмүүжсэн ч юм билүү амжилт хүсэе!!

  • Н
    нүдээ л олсон байгаасай

    харин тиймээ ах минь. ковидоос өмнө баруун зүүн хязгаараар явлаа, төрийн хүний ажлыг төрд зүтгэж байсан нь л хайрлах юм. хүчний байгуулга минь овоо доо гээд л хараад сууна, өвөл муу замын цагдаагаа хүртэл хайрлах юм өө

  • А
    Ахмад настан

    БХЯ - ны сайд , ЗХЖШ - ын хамт олон та бүгдэд дахин баяр хүргэж талархая ! Хүн төвөө л барьж ажиллаарай !!! Барилгын Цэргийн Удирдах газартай л болбол Орчин үеийн Энхтайван цагийн бүтээн байгуулалт хийх учиртай юм шүү дээ ! Ахмад миний хувийн бодол шүү , Та бүхний ажилд АМЖИЛТ - хүсье !!!

  • А
    Ахмад настан

    БХЯ - ны сайд Д.Батлут ,ЗХЖШ - ын хамт олон та нарт Талархал илэрхийлье ! Маш зөв зоригтой шийдвэр гаргажээ ! Хамгийн гол нь хүн төвөө барьж ажиллах хэгрэг

  • З
    Зочин

    Ченжид орон сууцны урьдчилгаа өгсөн үү