АТГ: Б.Баатар, А.Амундра нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин 38 сек
100
legacy:2025/07/08/c1ff3d81f68846e3bf4ea3e436204ba2.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд асан, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хүү иргэн О.Тэмүүлэнгийн найз охиндоо 17 саяар цүнх, бөгж авч өгсөн гэх асуудал дуулиан дэгдээж, иргэдийн зүгээс Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлохыг шаардаж жагсан, огцруулсан байдаг.

Улмаар түүний хүү О.Тэмүүлэн эх орондоо ирж АТГ-т байцаалт мэдүүлэг өгөөд байсан. Тэгвэл уг асуудлыг шалгаж дуусаад АТГ-аас өчигдөр мэдээлэл гаргасан юм. Мэдээлэлдээ "Иргэн О.Тэмүүлэн нь өөрийн хөрөнгө, орлогыг мэдүүлэх, тайлбарлах үүрэг бүхий нийтийн албан тушаалтан биш юм. Хяналт шалгалтаар гомдол, мэдээлэлд дурдагдсан О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо.

“Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 150,0 сая төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 80,0 сая төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 70,0 сая төгрөг буюу нийт 300,0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон байна.

Нийслэлийн Татварын газраас ирүүлсэн баримтаар “Херо энтертайнмент групп” ХХК нь 2024 онд нийтдээ 265,8 сая төгрөгийн татвар төлсөн, 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 6,2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, татвар төлөхийн өмнөх ашиг 4,1 тэрбум төгрөг болохыг тус тус тайлагнасан нь баримтаар тогтоогдож байна" гэжээ.

Мөн “Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Б, иргэн А.А нарт холбогдох асуудалд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэсэн байна.

“Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Б, иргэн А.А нар нь Б.Баатар, А.Амундра нар юм. Тодруулбал, О.Тэмүүлэн нь “Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатарын компанийн орлогоос мөнгө авсан нь үнэн. Энэ нь хууль ёсных гэдгийг тогтоосон бол “Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК-ийн орлого, зарлага, гүйлгээ нь хууль ёсных эсэх шалгалтын мөрдөн байцаалтын ажиллагаа одоо үргэлжилж байгаа юм байна.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    АТГ тэр Баатарыг шалгаж чадахгүй л дээ, Баатар бол Оюун-Эрдэнийн хуурай ах нэрийдлээр төрийн мөнгийг угааж тeндэр бүрийг авч, цахим наадам хүртэл зохион байгуулж найруулагчаар нь ажиллаж хувьдаа хэдэн зуун тэрбумыг завшиж байгаа луйварчид шүү дээ! Хeрогийн Баатарыг сайн шалга! Ийм их ашиг олсон хэрнээ яагаад ийм бага татвар төлдөг юм! Бас татвараа нуун дарагдуулдаг юм байна ш тээ! ОЭ ичсэн нүүрэндээ гадаад руу зугтаагаад сураггүй боллоо. Хэнтийнхэн одоо эргүүлэн татаж оронд нь өөр хүнийг сонгох хэрэгтэй шүү!

  • И
    Иргэн

    Оюун-Эрдэнээс юм олох гэж МСС - МАН -АН мафиууд аргаа барахдаа хаа хамаагүй хүмүүсийг хэлмэгдүүлэж байх шиг байна!!! Юуун зуун саяын х Орлого нотлох вэ Хүрэлсүхээ 40- их наядын нүүрсний хэрэг юуу болсон вэ!!! 27- оны ерөнхийлөгчийн сонгуулийн гол асуулт байх шүү Хүрэлсүхээ!!!

  • З
    Зочин

    Ха ха хошин шог цаашаа гэгч л болж байна дөө

  • З
    Зочин

    АТГ-г татан буулга

  • Г
    Ган

    Данхын хүүгийн хэрэг дээр Атг зүгээр онигоо болж байна дөө.

  • З
    Зочин

    ийм их орлого олсон мөртлөө ямар бага татвар төлдөг юм бэ? иргэд л гэхэд авдаг цалингаасаа 10 хувийн татвар төлдөг биз дээ? арай арай

  • З
    Зочин

    Иргэд босно шүү!! Улаан цайм авилга, албан тушаалын хэрэг шүү!! ОЭ гишүүн байх ч эрхгүй шоронд нь хий!

  • З
    Зочин

    Оюунэрдэнийн ах энэ баатар гэдэг хүн монголын төрийн бүх асуудлыг зохицуулж атгадаг гээ биз дээ

  • З
    Зочин

    зөвхөн контентоор ийм их мөнгө олохгүй ээ наадах чинь мөнгө угаалт бх магадал өндөр

  • Z
    Zochin

    Энэ херо баатар томчуудын юм болгонд оролцож явдаг ямар эрх мэдэлтэй хүн бэ, бараг хамаг хорыг найруулаад байгаа юм биш үү😂🤣🤣🤣