Б.Энх-Амгалангийн бие муу байгаа тул цагдан хорих арга хэмжээг өөрчлөх хүсэлт гаргалаа

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/07/289046116_516355623637040_5363893378060119659_n.jpg
legacy:Enh-AmgalanB gishuun/289046116_516355623637040_5363893378060119659_n.jpg

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэж байна.

Энэ үеэр Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч "Хоёр үндэслэлээр хүсэлт гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс тогтоол хүчингүй болж, анхан шатны шүүхэд ирсэн. Б.Энх-Амгалангийн хувьд манай үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн асуудал байна. Бие нь муу байгаа тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү" гэлээ.