Б.Энх-Амгаланг суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хориглон, З.Энхболдын Монгол Улсын хилээр гарахыг хориглосон шийдвэрийг хэвээр үлдээлээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
40
legacy:2026/04/c91e306ad42c4422ad0583676ee23031.jfif

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэж байна.

Өмгөөлөгчдийн зүгээс УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалангийн биеийн байдал тааруу байгаа тул цагдан хорих арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлтийг гаргасан юм. Шүүх хүсэлтийг хүлээн авч, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгаланг суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хориглолоо. ЕТГ-ын дарга асан З.Энхболдын Монгол Улсын хилээр гарахыг хориглосон шийдвэрийг хэвээр үлдээлээ.