М.Нарантуяа-Нара: Тойргийн 78 гишүүн бүрт тойрогтоо хөрөнгө оруулалт нэртэй 15 тэрбум төгрөгөөр угжих санал явчихсан байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин 8 сек
50
legacy:2026/02/521653243_733113996017154_2155950563264619415_n.jpg

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара цахим хуудастаа "Тойргийн 78 гишүүн бүрт тойрогтоо хөрөнгө оруулалт нэртэй 15 тэрбум төгрөгөөр угжих санал явчихсан байна" хэмээн мэдэгдлээ. Тодруулбал, тэрбээр "Цаагуур чинь биднийг бөгс бөөр зодоон цохион гэж байх зуур энэ засаг төр чинь УИХ-ын гишүүдээ лоббидож тойргийн 78 гишүүн бүрт тойрогтоо хөрөнгө оруулалт нэртэй 15 ТЭРБУМААР угжих ажлын саналыг маргаашийн дотор өгүүлэх юм явчихсан байна.

Засгийн газар болон Их Хурлын наймаа явагдчихсан байна.

АН, МАН-н тойргийн гишүүд намайг сенсациллаа гээд гишүүдийн чатанд дайрч байна. УИХ-ыг муухай харагдууллаа гэнээ.

Харин ч эрүүл харагдуулж байгаа шүү. Энэ талаар гишүүдийн чат группт шүгэл үлээсэн Х.Баасанжаргал гишүүндээ баярлалаа.

Х.Баасанжаргал гишүүн мэдээлээгүй бол би ч мэдэхгүй мангайгаад л өнгөрөх байлаа. Төсөвт иргэд улс нийгмийн асуудлыг тусгах нь бүх л гишүүдийн үүрэг юм бол яагаад сэмхэн тойргийн хэдэн гишүүдийг тус бүр 15 тэрбум төгрөгийн төсөвт өртөгт багтаан үүнээс 2026 онд 5 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэйгээр төсөл арга хэмжээний саналаа төсвийн тухай хуулийн дагуу 2025 оны 7 дугаар сарын 25-ны дотор холбогдох яамд руу албан бичгээр илгээх талаар гишүүдэд мэдэгдсэн байдаг билээ.

Парламент өөрсдийнх нь баталсан хуулийг мөн төсвийг хэрхэн хэрэгжүүлж үр ашигтай зарцуулж байгаад хяналт тавих ёстой атал ханцуйндаа наймаалцах шахам өөрсдийнхөө төслийг оруулчихаад үхсэн баасаа хянаж шүүж суух гэсэн юм бэ" хэмээсэн юм.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • M
    Michael Gard

    ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA... TOPLI POZDRAV GRADOVIMA HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. "" OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza. KONTAKT PODACI: WhatsApp: +385-9156-08706 E-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • З
    Зочин

    УИХ ыг хууль баталж , хэрэгжилтэнд нь хяналт тавих хэрэгтэй болохоос тойрогтоо хөрөнгө оруулж тойргоо хөгжүүлж байгаа юм шиг дүр үзүүлээд ахиухан мөнгө унагааж авах хэрэгтэй гэж хуулиуд юу ч байхгүй байгаа шүү . Тэгж далчигнаж байж УИХ аа тарааваа . 15 тэрбумын хэргээр аавын хаалга иатуузай үхэрнүүдээ . Ангиараа шоронд орвол тийм сайхан байхуу бод бод бод . Өнөө биш гэхэд маргааш ачигдана шүү

  • З
    Зочин

    Зөв, ийм гишүүдийн тоо нэмэгдэж байж луйварчдаас төр салж, монгол улс хөгжих байхдаа