“Тойргийн гишүүдэд тус бүрт нь 15 тэрбум төгрөг хуваарилах гэж байна гэж хэлсний төлөө АН, МАН-гүй “Том хулгай дээр дуугар“ гэж Нара гишүүн бид хоёрыг чичилсэн“

Улс төр
Turbat
Унших: 2 мин 43 сек
80
legacy:2025/07/08/449461206_7653645961414852_3318698322711150984_n1.jpg

Тойргийн гишүүдэд тус бүрт нь 15 тэрбум төгрөг хуваарилах гэж байна гэх мэдээллийг өчигдөр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара мэдэгдсэн.

Тэгвэл уг асуудлаар анх 126 гишүүний чатад шүгэл үлээсэн гэх УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал цахим хуудастаа дараах мэдээллийг оруулжээ.

Тэрбээр "Өнөөдөр УИХ-ын гишүүд ЗГ-т хөрөнгө оруулалтын талаар санал өгөх сүүлийн өдөр. Гэхдээ тойргийн гишүүдэд хамааралтай бөгөөд дүн нь 15 тэрбум хүртэл.

МАН-ын бүлгийн чатанд Даваа гаригт энэ талаар сануулсан мессеж ирсэн цагаас эхлэн ЗГ-ын чиг үүрэг, төсвийн үрэлгэн байдал, Парламентын гишүүний үүрэг, Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалт, Эрх мэдлээ ашиглан давуу байдал үүсгэж буй байдлыг таслан зогсоох ёстой гээд олон талаас нь бичсэн боловч тойргийн гишүүд маань “байх ёстой зүйл” хэмээн мэтгэж, тойргийн иргэдийнхээ саналыг “уламжлах” үүрэг төдийгөөр тайлбарлав. Сүүлдээ жагсаалтын гишүүдийг 2,5 тэрбум төгрөгийн Хөрөнгө оруулалтын санал бичиж ирүүлж болно хэмээн Засаг дарга нарт хэлж (бидэнд огт энэ талаар мэдэгдээгүй шүү), тэднээс олон санал, хүсэлт ирэх боллоо. Тиймээс өчигдөр бүх гишүүдийн групп дээр энэ талаар бичиж Мөнхтөрийн Нарантуяа-Нара гишүүний хэлдгээр шүгэл үлээв.

Гэвч Нара гишүүн бид 2-ыг "Юмыг зөв ойлго. Энэ бол санал төдий. Бид ийм л ажил хийж байж иргэдийнхээ асуудлыг шийдвэрлүүлнэ. Том хулгай дээр дуугар" гэх мэтээр АН, МАН-гүй чичлэв. Бид 2-ыг буруутгах нэг хэрэг. Гэтэл өнөөдөр 1,2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын санал авах сүүлийн өдөр. Татвар төлөгчдийнхөө хөлсөө дуслуулж олдог мөнгөнд ийм үрэлгэн хандахыг тэвчиж чадахгүй.

Би өөрийн санал нийлэхгүй байгаа хэд хэдэн үндэслэлээ доор бичиж үлдээе. (Үндсэн хууль, Улс төр судлаач нар илүү шинжлэх ухааны үндэслэлтэй зүйлс бичих байх)

1. Төсвийн үр ашигтай байдал. Төсвийн орлого тасалдаж, цаашид бүгд бүсээ чангална гээд ТАХ-ын 9%-ийг цомхотгож байгаа билээ. Төлөвлөлтгүй, нэгдсэн бодлогогүй, олон жил дамнасан үр ашиггүй шийдвэр гаргалтыг зогсоох ёстой. Засгийн газар нь хаана сургууль, цэцэрлэгээ барихаа шийдэж, хөрөнгө оруулалтаа эрэмбэлж оруулж ирэх ёстой бус уу?

2. Гишүүд зөвхөн тойргийн иргэдийн эрх ашгийг илэрхийлэх ёсгүй. Бид “… нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж тангараг өргөж, Үндсэн хуулиар олгосон хууль тогтоох, хэрэгжилтийг хянах бүрэн эрхийг л хэрэгжүүлэх үүрэгтэй.

3. Төрийн эрх мэдлийн хуваарилалт алдагдана. Парламент болон Засгийн газрын Үндсэн хуулиар заагласан эрх мэдлийн заагийг бүдгэрүүлж, Засгийн газрыг хянах хүчийг сулруулж буй “хуйвалдаан” шүү дээ.

4. Сонгуулийн “авлига” -ыг бэхжүүлж буй шударга бус үйлдэл. Клиентелизмыг өөгшүүлж байна. Улс төрч, төрийн эрх бүхий хүмүүст хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхэд эрх мэдэл албан тушаалаа ашиглах давуу эрх бий болгож улмаар шударга бус улс төрийг өөгшүүлэх, авлигын нэг хэлбэр юм.

5. Шударга ёсонд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулна. Тойрогтоо 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлүүлсэн хүнтэй шинэ нэр дэвшигч шударгаар өрсөлдөх ямар ч боломгүй болж, гарааны тэгш бус байдал үүсгэж, улс төрд “нөгөө л хэд” гарсаар байх болно. Бид сонгуульд итгэх итгэлээ алдаж, Монголоос зайлах тухай бодож, эх орондоо сайн сайхан амьдрах итгэлийг үгүй хийнэ.

Эцэст нь хэлэхэд, сонгогчдын боловсрол үүнд хүчтэй нөлөөлж буй хэдий ч улс төрчид өөрсдөө УИХ-ын гишүүний хөөцөлдөж бариулсан барьсан барилгаар нь тэдний ажлыг хэмждэг болгожээ. Шинэ 126 гишүүнтэй парламент ЗГ-ын буруу жишгийг халахын төлөө ажиллаасай гэж хүсэж ийнхүү олон нийтэд мэдээлэл хүргэлээ" гэлээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • Ш
    Шолой

    Өх хэрэгтэй.26 онд хоосон гуяа ганзаглаад очих уу?

  • M
    Michael Gard

    ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA... TOPLI POZDRAV GRADOVIMA HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. "" OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza. KONTAKT PODACI: WhatsApp: +385-9156-08706 E-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}

  • З
    Зочин

    Нэг жагсах ажил гарах нээ

  • З
    Зочин

    Хулгайч нар борооноор хусахнээ

  • З
    Зочин

    Тойрогт сонгогдсон гишүүдийн саналаар төсөвт хэдэн төгрөг тавиа л биз. Тойргоо төлөөлж байгаагийн хувьд асуудлаа эрэмбэлээд 1-2 ажлын санал л өгч байгаа болохоос гишүүн захиран зарцуулах юм биш ш дээ.ккк. Жагсаалтаар элий балай юмнууд оруулахаар ингэж байгаан. Жоохон ч гэсэн тойрог бүрт тэгш хуваах арга олсон бол САЙН! Нара авгай энэ 2 амьдрал ч мэдкү, улстөр ч мэдкү..гэснээс Баасанжаргал гэж энэ хвгай УИХ-ын судалгааны хүрээлэнгээр маш их мөнгө угааж бгаа. Өөрийг нь шалгуулах хэрэгтэй! Хүрээлэнг ухвал эднүүсийн том НО илэрнэ. ЖДҮ схемээр Амарбаясгалангийн мөнгө угаадаг газар болсон. Судалгааны тендэрээр цөм идэж ууж байгаа газар. Бүгд дээлээ нөмрөх вий.. Цаг нь болохоор үйл нь ирнэ ээ таануусын. Нэг их гэмгүй, шударга царайлж гэнэ. ПСХХ-гэж тусад нь гаргаж, судалгаа нэрээр хэдэн зуун тэрбумыг хяналтгүй гаргаж байгаа юм бн. Их, дээд сургуулийн багш нар, Хуульчдын холбоо, Өмгөалөгчдийн холбоо г.м газрууд мөнгийг нь гаргаж өгдөг, ёроолгүй сав шиг мөнгө урсдаг гээд гүйлдэж байна хөөш!

  • З
    Зочин

    Зөв, цаашид ийм гишүүдийн тоо нэмэгдэх тусам төсвийн мөнгөөр дахин дахин сонгогддог луйварчид цөөрч Монгол улс хөгжих байхдаа

  • З
    Зочин

    ЖАВХЛАНГ ОГЦОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ