МУГТ М.Бундмаа: Шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаасаа татгалзаж байгаагаа мэдэгдэж байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 37 сек
60
legacy:2025/07/122/514339752_716328294362391_1782155514577177420_n.jpg

Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, МУГТ М.Бундмаа шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаасаа татгалзаж байгаагаа мэдэгджээ. Тодруулбал тэрбээр, "Шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаасаа татгалзаж байгаагаа мэдэгдэж байна. Шалгаанаа маргааш тайлбарлана" гэжээ. Түүний энэ мэдэгдэлтэй холбоотойгоор Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Ч.Болдбаатар бас мэдэгдэл гаргасан байна. Тэрбээр, “Өглөөний 07.00 цагаас оройны 19.00 хүртэл жүдо бөхийн заалнаас холдоогүй зургаан жил болжээ. Нэг ч өдөр ажил таслаж үзээгүй агуу их сэтгэлтэй найзтайгаа үргэлж хамт шүү. Чи байхгүй бол би ч байхгүй. Хамтдаа ажлаа өгье. Чи бол миний мэдэх хамгийн мундаг дасгалжуулагчийн нэг шүү. 2 нүүртэй худалч хүмүүс арай арай. Цаг хугацаа хэн үнэн_ хэн худлаа гэдгийг харуулаад өгнө өө” гэжээ.

Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, МУГТ М.Бундмаа

legacy:2025/07/122/7772.jpeg

1985 оны 9 сард Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. Монгол улсын жүдо бөхийн эмэгтэй тамирчдаас Х.Эрдэнэт-Од гавъяатын дараа дэлхийн аваргын медаль авчирсан 2 дахь тамирчин юм. Тэрээр жүдо бөхийн тамирчин ахуйдаа 2010 оны Токиогийн ДАШТ-ээс 52 кг-н жинд өрсөлдөн хүрэл медаль, Азийн наадмаас 2006 онд мөнгө, 2010 онд мөнгө, ААШТ-ээс 4 мөнгө, хошой хүрэл, 2007 оны Универсиадын алт, жүдо бөхийн Их Дуулга тэмцээнүүдээс хошой алт, 1 мөнгө, 1 хүрэл, Гранпри тэмцээнүүдээс хошой алт, 4 хүрэл медаль хүртэж байсан шилдэг тамирчин юм. Тамирчны замналаа өндөрлүүлээд 2017 оноос БНХАУ-ын Хонгконгийн жүдо бөхийн шигшээ багт ОУХМ Б.Батгэрэлийн хамт дасгалжуулагчаар ажиллаж байсан.

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Ч.Болдбаатар

legacy:2025/07/122/509111908_9742047572570153_6824577139227268091_n.jpg

1983 оны 10 сард төрсөн. Манай улсын жүдо бөхийн шигшээ багийн 60 кг-н хүчтэй өрсөлдөгчдийн нэг Ч.Болдбаатар тамирчин ахуйдаа 2011 онд Бакугийн Их Дуулга тэмцээнээс мөнгө, 2011 оны Амстердамын Гранпри, 2010 оны Абу-Дабигийн Гранпри тэмцээнүүдээс хүрэл, Чингис хаан дэлхийн цомоос хошой алтан медаль хүртэж байсан. Манай улсын шилдэг мастер Ч.Болдбаатар нэгэн цаг үед Монгол улсын шигшээ багийн 60 кг-н жинд гавъяат тамирчин Г.Болдбаатар, гавъяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Д.Төмөрхүлэг болон Х.Цагаанбаатар нартай өрсөлдөж байсан.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Халтмаа- Баттулга гэж хогийн хар арьс бнаа. Зайлаач. Түвшинбаярыг эвдсэн хулгайч ш дээ

  • Б
    Бажи

    Энэ жүдогийн шигшээ багт юу болоод бнаа Баттулгийг тойрон хүрээлэгч хэдэн новшнууд цагийн эрхээр хөөгдөнө Жэнко. жүдо бөхийн холбоо чиний хувийн компани биш шүү Чи наад бөхийн хоүбооноос зайлаачээ

  • З
    Зочин

    Bundmaa gaviyat tamirchind gaviyat dasgaljuulagch tsol ogoh bolson uchir 2024 oni olimpid gants judogoor l mongon medali mon mash olon tenteeneer alt mongo hvrel medali avsan hvni hodolmor gavitag vneleh tsah bolson haramsaltai

  • З
    Зочин

    Setgelgui tortei ymdaa

  • Д
    Д. Баатар

    Гавьяагүй хүмүүст өгч болдог гавьяатыг гавьяа байгуулсан хүмүүст өгөхийг хориглосон төртэй байсан хэн юу бүтээх билээ дээ. Зарим нь нас өндөр болсон хойно нь баатар маатраа өгөх юм хийсэн бүтээснийг нь тэмдэглэдэг бололтой. Залуучуудад ажил хөдөлмөр бүтээл турьвахад зориулан улам ихийг бүтээ байгуул гэж шагнаж байвал улс орон хөгжих л байхдаа

  • З
    Зочин

    Бундмаад гавъяат дасгалжуулагч өгч болоогүй юм байх даа