Тойргоос сонгогдсон гишүүдэд 15 тэрбумыг өгөхийг АН-ын Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нар дэмжихгүй байна

Улс төр
UBn teamУнших: 1 мин
30
legacy:2025/07/08/449461206_7653645961414852_3318698322711150984_n-2.jpg
legacy:2025/06/byambaaa.webp

Тойргоос сонгогдсон гишүүдэд 15 тэрбумыг өгөх гэж байна хэмээн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара шүгэл үлээсэн. Зарим гишүүд үүнийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн бол Сангийн сайд Б.Жавхлан "Ирэх оны төсвийн төсөлд яамдаас ирүүлсэн саналууд хуульд заасан шаардлагуудыг хангасан тохиолдолд төсвийн төсөлд сууна. Өөрөөр хэлбэл, ирсэн саналуудыг шууд төсвийн төсөлд суулгана гэсэн асуудал байхгүй. Ирэх оны төсвийн төслийг олон нийтэд ил болгож, саналыг нь авах хуулийн зохицуулалт хоёр жилийн өмнөөс үйлчилж эхэлсэн" гэсэн байдаг.

Тэгвэл уг асуудал дээр УИХ дахь АН-ын бүлгийн 38 гишүүн санал өгсөн гэх мэдээлэл байна. Харин УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нар санал өгөөгүй байна. Энэ 4 гишүүн "Тойрогт зориулсан төсөв хэрэггүй. Эдийн засаг хүнд хэцүү байгаа энэ цаг үед Засгийн газар "Хөгжлийн төсөв" боловсруулж, УИХ-д оруулж ирэх ёстой" гэсэн байр суурин дээр нэгдэж байгаа юм байна.

legacy:2025/06/TSENG.webp legacy:lodoisambuu gishuun/lodoi.jpg legacy:2233377/баяр.jpg
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • M
    Michael Gard

    ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA... TOPLI POZDRAV LJUDIMA EUROPE, HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. "" OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza. KONTAKT PODACI: WhatsApp: +385-9156-08706 E-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}

  • З
    Зочин

    Өөрсдөд нь өгөх болбол яах бол Лодой гуай!!!!!@

  • Б
    Б.ЦОГТГЭРЭЛ

    НАРА ШИГ ТЭНЭГ