АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 912 хэрэг шалгагдаж байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
20
legacy:2025/07/zurag1120211019T200113.9861.jpg
legacy:ATG/зураг11 - 2021-10-19T200113.986.jpg

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 7 дугаар сарын 21-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 78 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 30 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 32 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 931 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 912 хэрэг шалгагдаж байна.