ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар ХХЕГ-ын Тэргүүн дэд дарга, Бригадын генерал Н.Ганболдод хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөллөө

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
100
legacy:2025/07/449461206_7653645961414852_3318698322711150984_n1.jpg

Монгол Улсын хилийн зурваст буюу Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн нутаг дэвсгэрт 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хууль зөрчин Монгол болон гадаад улсын иргэд хадлан хадах үйл ажиллагаа эрхэлж байгаа талаар олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан мэдээллийг нягтлах зорилгоор албаны шалгалтыг шуурхай зохион байгуулахыг Хил Хамгаалах Ерөнхий газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаас үүрэг болгосон.

Шалгалтаар баримт бичгийн шаардлага хангаагүй, бүрдэл дутуу материалыг үндэслэн аж ахуйн нэгжид хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөл олгосон нь тогтоогдсон тул зөвшөөрлийг хүчингүй болгож, хууль бусаар нэвтэрсэн этгээдүүдийг хилийн зурвасаас албадан гаргуулах арга хэмжээг авч, хилийн бүсийг чөлөөллөө.

Мөн хариуцлага алдсан Хил Хамгаалах Ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын даргад Хууль зүй, дотоод хэргийн сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөв.

Цаашид албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал олгох, авлига, хээл хахууль болон ёс зүйн зөрчил гаргасан, иргэдэд тэгш бус үйлчилсэн албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцох чиглэлийг ХХЕГ-ын удирдлага, бие бүрэлдэхүүнд өгч, үүрэг болгов.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • M
    Michael Gard

    ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA... TOPLI POZDRAV LJUDIMA EUROPE, HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. "" OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza. KONTAKT PODACI: WhatsApp: +385-9156-08706 E-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}

  • З
    Зочин

    Хууль зүйн сайдад талархая .

  • З
    Зочин

    Ямар ч хэрэггүй бөөн генералууд

  • У
    Уншигч

    Иймэрхүү хүмүүс л хил гаалиар оруулахгүй юм оруулдаг гэж дуулддаг.Их зөв олж харжээ.Баярлалаа.

  • Г
    Галзуу хар

    Ажлаас нь чөлөөлөөд л болоо юу? Эдлэж хэрэглэж бхйгаа цэргийн цолыг нь хурааж офицерийн бүрэлдэхүүнээс хас. Хулгайчийн толгойг илээд ажлаас чөлөөлсөн болж аргацахгахд орхих нь буруу! Ерөнхийлөгчид санал оруулж зарлигаар цолыг нь хураа! Өгч болсон юм, хариуцлага алдвал буцаагаад хурааж болдог журамтай!!!

  • З
    зочин

    юун чөлөөлөх шууд дутагдалаар халж офицерын бүрэлдэхүүнээс хасч бүх цолыг нь.хураах хэрэгтэй

  • З
    Зочин

    Мөнгөө авсан л бол тэрмуу хятадуудыг яануу ийнэ үү хамаагүй

  • З
    Зочин

    Цолын бууруулдаг хасдаг байх хэрэгтэй авилгач хулгаачуудын гай монголд маш их дэээ

  • З
    Зочин

    генерал минь тэтгэвэртээ суу даа

  • З
    Зочин

    Бас мөнгөнжин гэдэгт хариуцлага тооцооч. Ёстой хувалз чинь тэрдээ!!!