УЕПГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ

Нийгэм
Bolormaa
Унших: 3 мин 2 сек
20
legacy:prokuror/афф.jpg

Прокурорын байгууллага 2025 оны 7 дугаар сарын 21-нээс 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 52715 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1145 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 898 хэрэг шинээр нээж, 175 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 72, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 51, Өмчлөх эрхийн эсрэг 32, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 5, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 4, Авлигын 4, Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүрээлэн байгаа орчны эсрэг 2, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 2 хэрэг тус тус байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас төрийн өмчит үйлдвэрийн газарт эрхлэгчээр ажиллаж байсан С.Н нь худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт болон Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг шалгалтад тэнцсэн мэтээр гэрчилгээ гаргуулан авахдаа бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

Улс төрийн албан тушаалтан А.Г нар нь албан тушаалын байдлаа ашиглаж нэр бүхий иргэнийг хууль бусаар албан тушаалд томилуулсан, цэцэрлэгийн барилгын ажлыг хийлгэхдээ 600 сая төгрөгийн төсөвт өртгийг 1 тэрбум 251 сая болгон нэмэгдүүлж 1 багц ажлыг 2 хувааж тендер зарлан бусдад давуу байдал бий болгосон, хувийн эмнэлэгт тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д, Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,

“Н” ХХК нь агуулахын зориулалттай объектод эмульс үйлдвэрлэх зорилгоор "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-д багтсан аммонийн гидроксид нэршилтэй химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйл 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, худалдаалах зорилгогүйгээр хадгалсан Э.Д, Л.О, С.М нарт холбогдох хэргүүдэд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

Иргэн Б.Д нь гадаад улсаас каргогоор ирүүлсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хүлээн авч, савлан, бусдад дамжуулсан, мөн худалдаалах зорилгоор 180,1 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар, А.Н нар нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1,2 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

Иргэн Т.Г нар нь шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубын ажилчдад хутга тулган айлган сүрдүүлж үйлчилгээний төлбөр төлөхөөс зайлсхийж, бие махбодид нь халдсан, эрүүл мэндэд нь хохирол, хор уршиг учруулна, өмч хөрөнгийг нь устгана гэх зэргээр заналхийлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 /Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах/, Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-д зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тус тус шилжүүлсэн байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • M
    Michael Gard

    ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA... TOPLI POZDRAV LJUDIMA EUROPE, HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. "" OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza. KONTAKT PODACI: WhatsApp: +385-9156-08706 E-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}