Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин 50 сек
100
legacy:2025/07/111/521358363_3148171365351818_8426390726951476334_n.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2,234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол хүртээлээ.

Ажил мэргэжил, авьяас билиг, ур чадвар, амжилт бүтээлээрээ ард олондоо хүндлэгдэн, олон арван дууны уран бүтээл туурвиж олны хүртээл болгон, соёл, урлагийн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан Гавьяат жүжигчин, дуучин Самандын Жавхланд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.

Гавьяат тамирчин цолоор:

Монгол Улсын Дархан аварга, “Увс нуур дэвжээ”-ний тэргүүн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” биеийн тамир, спортын газрын дарга, хурандаа, Олон улсын хэмжээний мастер Намсрайжавын Батсуурь,

Гавьяат эдийн засагч цолоор:

“Улаан толгой” чацарганы аж ахуйн захирал асан, эдийн засагч Махминийн Сүхбат,

Монгол банкны Увс аймаг дахь хөрөнгө оруулалт, санхүүжилт хариуцсан эдийн засагч асан Цэгмэдийн Зодов,

Гавьяат багш цолоор:

Увс аймгийн Завхан сумын дунд сургуулийн ахмад багш Жалцавын Зоригоо,

Увс аймгийн Зүүнговь сумын ахмад багш Батаагийн Ядамсүрэн,

Хоёрдугаар цогцолбор сургуулийн химийн багш Мягмарын Жаргалсайхан,

Хоёрдугаар цогцолбор сургуулийн математикийн багш Рагчаадоржийн Одгэрэл,

Худалдааны гавьяат ажилтан цолоор:

Нийтийн үйлчилгээний газрын ахмад ажилтан, тогооч Хийрэвийн Янжмаа,

Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:

Увс аймгийн Өмнөговь сумын сум, нэгдлийн дарга асан Чойнболын Гомбосүрэн,

Гавьяат тээвэрчин цолоор:

Ахмад жолооч Найдангийн Цэвээн,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга асан Тавхийн Шаравхүү

Увс аймгийн Ус сувгийн газрын ахмад жолооч Түүвэнгийн Нямаа,

Хүний гавьяат эмч цолоор:

“Энхжин” хүүхдийн эмнэлгийн их эмч Дамдины Наранцэцэг,

Сум дундын эмнэлгийн дарга, эх барих эмэгтэйчүүдийн эмч Гэжээгийн Анхбаяр,

Гавьяат жүжигчин цолоор:

Чөлөөт уран бүтээлч, хөөмийч, морин хуурч Жаргалын Эрдэнэдалай,

“Ойрад” театрын гоцлол дуучин Уртнасангийн Баатар,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

“Ойрад” театрын дууны техникч Жаргалын Алтангэрэл,

Гавьяат дасгалжуулагч цолоор:

Увс аймгийн Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Юнэрэнгийн Баттогтох нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд түүхт ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

legacy:2025/07/111/521976902_1635166610485551_3839147392180681250_n1024x683.jpg
Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • M
    Michael Gard

    ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA... TOPLI POZDRAV LJUDIMA EUROPE, HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. "" OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza. KONTAKT PODACI: WhatsApp: +385-9156-08706 E-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}

  • G
    Giichin

    Даахгүй нохой булуу хураана гэгч болсондоо

  • G
    Gan

    Mongoloor min dvvren gawyat boloh boltugai kk

  • З
    Зочин

    За Жавхланд бол үнэхээр илүүдлээ

  • З
    Зочин

    Гоё2

  • З
    зочин

    Энэ ХҮРЭЛСҮХ БАЛАЙ ДАХИН ГАРАХ НҮХЭЭ МАЛТААД ГАВЪЯАТЫГ. 3 САЯ ӨГӨХ БАЙХ ШҮҮ.

  • З
    Зочин

    Увсын бөгс долоогч

  • З
    Зочин

    Үнэхээр сайхан байнаа.Шагнал яг эзнээ олжээ.Жавхланд Хөдөлмөрийн баатар цол өгсөн ч ард түмэн дургуйцэхгүй байх.Зарим нэг хөдөлмөрийн баатар төрийн шагнал ардын жүжигчин цол авагсадын дэргэд энэ залууг хаана ч очсон хүндэтгэлтэй хүлээн авна даа.Хамаг Монгол төсөл бол Төрийн шагнал хөдөлмөрийн баатар цол огчихөөр гоё огшим төсөл шүү

  • З
    Зочин

    Энэ ерөнхийлөгч нөхөр чинь Увсад очоод ямар их шагнал бөөндөөд байгаам бээ улс дотор бас Увс улс байгуулчих юм бна даа нөгөө нь нэгдлийг эрхэмлэгч яасан бээ өөр аймаг орон нутгийн 100 жилээр ингэсэн билүү дээ муухай харагдаж байна ард түмнээ нутаг усаар нь ялгаварлан гадуурхаад л

  • И
    Иргэн

    Самандын Жавхлан, Намсрайжавын Батсуурь. Шагнал эзнээ олох ийм сайхан.