Яллагдагчаар татагдсан “Говь“ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг Интерполын Улаан булангаар эрэн сурвалжлуулах хүсэлт өгчээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин 29 сек
90
legacy:Baatarsaihan Tavanbogd/baatarsaihan/GwbAzndbEAIOkvr.jpg

Зодооны хэрэгт холбогдож, эрэн сурвалжлагдаж буй “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан энэ сарын 27-нд буюу өнгөрсөн даваа гарагт Монголд ирэх ёстой байсан. Тодруулбал, тэрбээр зодооны хэрэгт холбогдсоныхоо дараахан буюу энэ сарын 20-нд буюу өнгөрсөн ням гарагт хилээр гарч явсан байдаг. Ингэхдээ хуулийнханд "Найз охины бие гэнэт муудсан. Зайлшгүй очих шаардлагатай байна. Энэ сарын 27-нд буцаж ирнэ" гэж хэлээд хил давж явсан юм.

Гэвч тэрбээр хуулийн хугацаандаа ирээгүй.

Тиймээс хуулийн байгууллагаас Интерполын төв товчоонд Б.Амарсайханыг Интерполын Улаан булангаар эрэн сурвалжлуулах хүсэлтээ хүргүүлсэн байна.

Тус товчооноос хүсэлтийг хүлээн авснаар Б.Амарсайханы зургийг Интерполын Улаан буланд албан ёсоор байршуулж, эрэн сурвалжлах аж.

Мөн түүнийг ирсэн даруйд хар тамхины тест авах байсан. Хар тамхины тестийн илрэх хугацаа 30 хоног дотроо байдаг аж. Түүнийг наймдугаар сарын 18-ны дотор авч ирэхгүй бол хар тамхи хэрэглэсэн байсан эсэхийг тодруулах ажиллагаа талаар өнгөрнө.

Хэрэг явдлыг сануулбал, Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг, ХААН банк байрлаж буй байрны эсрэг талд орших “Cante” гэх шөнийн цэнгээний газрын үүдэнд энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.45 цагийн үед зодоон болж, нэг залуу хүнд гэмтсэн байдаг. Иргэн С-г найзуудтайгаа баарнаас гарч явахад нь Т, С нар агсам тавьж зодсон аж.

Тухайн өдрийн зодооны бичлэг өдгөө цахим хуудаст хэсэгчилсэн байдлаар цацагдсаар байна. Харин тэдэнд зодуулсан гэх С гавал, тархины гэмтэлтэй ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь хүнд, нэг нүд нь юм харахгүй байгаа гэж эгч нь мэдэгдээд байгаа билээ.

Хэрэгт холбогдоод буй “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг бусдыг хэрцгийгээр зодож, танхайрсан 30 хоног баривчлаад байгаа юм.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • M
    Michael Gard

    ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA... TOPLI POZDRAV LJUDIMA EUROPE, HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. "" OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza. KONTAKT PODACI: WhatsApp: +385-9156-08706 E-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}

  • З
    Зочин

    цөвүүн цаг. хүний сэтгэл буян заяа муудаж муу сэтгэл арвидсанаас түүний үр дагавар үйлийн үрээр элдэв зохисгүй зүйл дэвэрч байна.

  • З
    Зочин

    Эрдэнэбатынх, Цэрэнпунцагийнхан гээд муу гэр бүлүүд. Энэ залуу Таван богдын Баатарсайхан гэдэг бас нэг муу гэр бүлээс гаралтай хүн зодчихоод хил гараад зугтдаг нөхөр шүү дээ

  • З
    Зочин

    Яасан муу залуу вэ? Эцэг эх 2 нь муу хүмүүс байна. Филлипин гэрийн үйлчлэгчийнх нь үхэл гээд л муухай гэр бүл юм байна.

  • З
    Зочин

    Тэр эцгийг нь байцаагаач хүүхдээ хаана байгааг мэдэхгүй эх эцэг гэж юу байдаг юм

  • У
    Уншигч

    Хилээргарар зөвшөөрөл өгсөн хүмүүст арга хэмжээ авах хэрэгтэй

  • З
    Зочин

    ANUSDI SEXSYNDE MANSYYRI SEKSYGEER VANXANDI BOOW GOE XXNO80.955877

  • З
    Зочин

    Худлаа цаг хожих арга. Найз охины бие гэнэт муудсан гэхээр суллаад явуулчихдаг юм бол гэмт хэрэгт холбогдсон хүн бүхэн хэн нэгний бие муудлаа гээд судлагдаад байж болох юм биш үү ? Тийм шударга ажиллаж байгаа юм бол чөлөө өгч гадагш явуулсан шүүхийнхнийхээ нэрсийг зарлаж ярилцлага аваач !!

  • З
    Зочин

    hogiin hulgaichiin shees