Түймрийн голомтын хүрэхэд хүндрэлтэй газруудад хүрэх боломжтой автомашиныг хийлдэг завины хамт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Сэлэнгэ аймагт хүлээлгэн өгчээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
50
legacy:2025/07/08/525260451_4306323616266437_1547862543646051439_n.jpg

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Сэлэнгэ аймагт гараад байгаа ойн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэн Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт бартаат замын, туулах чадвар өндөртэй, аврах, эрэн хайх зориулалт бүхий, дотроо амрах боломжтой Камаз 4326 маркийн авто машин, Австри улсын 6 хүний Ranger хийлдэг завины хамт хүлээлгэн өгсөн байна.

Одоо идэвхтэй асаж байгаа түймрийн голомтууд нь ихэвчлэн хөвчийн гүндээ, модны унианга ихтэй байгаа нь машин техник хүрч очиход ихээхэн хүндрэл үүсээд байсан юм.

Энэ талаар тус аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж "Нэн чухал шаардлагатай, зориулалт бүхий авто машиныг өгсөн нь цаг үеэ олсон томоохон дэмжлэг болж байна" гэжээ.

Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, "Ойн наадмаар одон медаль тараасангүй. Харин оюуныг дэмжих хэдэн сан байгууллаа. Бөх байлах гэж бэл бэлчингээрээ бусадтай уралдсангүй. Харин ойн түймэртэй тэмцэж буй онцгойгийн байлдагч нарт иж бүрдэл тоногтой байлдааны Камаз, жэт завиа хандивлалаа. Онцгой байдлын хамт олонд баярлалаа" гэжээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • M
    Michael Gard

    ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA... TOPLI POZDRAV LJUDIMA EUROPE, HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. "" OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza. KONTAKT PODACI: WhatsApp: +385-9156-08706 E-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}

  • Д
    Дорж

    Дэлгэр сайхан нэг юм бодно бгаа төмрийн хүдэр зөөж байж туслах байлгүй дээ

  • З
    Зочин

    Олон жилийн дараа өглөө дөө алтыг нь их авсан даа

  • З
    Зочин

    Алтыг нь ухсан юм чинь өгөхгүй гээд яахын одоо ч ухна биз дээ

  • Ө
    Өндөр настан

    Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярт их баярлалаа. Байгаль дэлхийгээ хайрласан, ард түмнээ бодсон сайхан сэтгэл харагдаж байна.