Соёлын ТНБД С.Оюунбилэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:2025/07/08/240936929_1042147809659235_5800533548787495886_n11.jpg
legacy:post/8.14/240936929_1042147809659235_5800533548787495886_n (1).jpg

Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Оюунбилэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. С.Оюунбилэг нь Соёлын сайд Ч.Номингийн зөвлөхөөр ажиллаж байгаад улмаар Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

С.Оюунбилэг нь Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчоор ажиллаж байсан, Тэргүүлэх аудитор юм.

Тэрбээр 2013 онд ХУД-ийн НАМЭХ-ны даргаар ажиллаж байгаад 2016 онд УИХ-ын сонгуульд ХУД-ээс нэр дэвшсэн ч Лу.Болдод ялагдсан юм.

Мөн НАМЭХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ.