Гурван настай хүүхэд голын усанд живж нас баржээ

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
20
legacy:2025/08/jivehh.jpg

Урин дулаан зуны дэлгэр цагт хэн хүнгүй л агаар салхи, гол нуурын эрэг бараадаж үр хүүхдээ зугаацуулж, алжаал ядаргаагаа тайлахыг хүснэ. Гэвч энэ үедээ “анхаарал” гэдэг зүйлийг умартчихдаг бололтой. Ганцхан сарын дотор буюу энэ долоодугаар сард 43 хүн гол, нуурын усанд живж харамсалтайгаар амь насаа алдсаны 14 нь хүүхэд байна.

Тухайлбал, энэ сарын 28-ны өдөр “Гачуурт минж үржүүлгийн урд голын усанд хүүхэд живсэн байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 3 настай, эрэгтэй хүүхэд голд живж нас барсан байна.

Эцэг эхчүүдээ! Асран хамгаалагчдаа!

Энхрий бяцхан хүүхдийнхээ гэрэлт ирээдүйн төлөө хариуцлагатай байцгаая. Мөн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хүүхдээ өөрөөсөө уяхад яахав дэ? Болохгүй бол нэг эвтэйхэн газар юмнаас уяад ойр зуурын идэх юм тоглоомыг нь өгөөд орхихгүй хайран харамсалтай юм,томчуудын мянган буруу?

  • З
    Зочин

    Хүүхдээ усанд живүүлсэнэцэг эхчүүдэд хариуцлага тооцдог байяа