Дэлгүүрийн худалдагч эмэгтэйг үсдэж, зодсон этгээдийг “Хүнийг алах“ гэх зүйл ангиар шалгаж, хэргийг прокурорт шилжүүлжээ

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
30
legacy:2025/08/514254784_715567597771794_1108563362872943398_n.jpg

Өнгөрсөн долоодугаар сарын 1-нд Дундговь аймагт дэлгүүрт маргаан үүсгэж, кассан дээр ажиллаж байсан эмэгтэйг цохиж буй эрэгтэйн бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Камерийн бичлэгээс харахад, худалдагч эмэгтэй толгой, нүүрэндээ хүнд гэмтэл авсан байж болзошгүй байдаг.

Тухайн эрэгтэй худалдагч эмэгтэйг "Зээл өгөхгүй, Согтуу хүнд үйлчилдэггүй. Та одоо харьж амар" гэж хэлсний дараа үснээс нь зулгааж, тавиур мөргүүлж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн аж. Иймээс цагдаагийн байгууллагаас тухайн үйлдэлд нь ЭХТА-ын 10.1 дүгээр зүйл ангид зааснаар "Хүнийг алах" зүйл ангиар хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгах ажиллагаа дуусжээ.

Улмаар тухайн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Үхсэн баасны чинь борчууд вэ?. Муу архичин арчаагүй малнуудад 10 жилийн ял өгөөд хатуу суулга. Хар ус гудрахаа бүр мартсан хойно нь шоронгоос гарга. Эс бөгөөс дахиад хар ус гударч авиргүй загнан хүн хороож ч мэднэ шүү. Тэр цагт бүр хэцүү болох магадлалтай. Тиймээс учрах эрсдэлээс сэргийлж хатуу ял өг.

  • З
    Зочин

    Борчуудад мөн ч хатуу хууль шүү

  • З
    Зочин

    Иргэдэд ийм хурдан үйлчилдэг шигээ хулгайч нарын хүүхдэд үйлчил хуулийнхан