“УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай цагдаагийн байгууллага дуудсан цагт очихгүй бол прокурорын хуудас өгнө“

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
50
legacy:2025/08/MPAPHOTO202456591.jpg

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай орон нутгийн замд явахдаа 140 гаруй км хурдтай явж буйгаа бичиж цахим орчинд нийтэлсэн. Түүний эл үйлдэлд Төв аймгийн цагдаагийн газраас зөрчлийн хэрэг нээн шалгаж буй юм. Улмаар түүнийг ирж мэдүүлэг тайлбар өгөхийг хүссэн ч тэрбээр очоогүй байна.

Энэ тухайгаа цахим хуудастаа "ТЦА-наас над руу залгасан байна. Би очихгүй. Хүссэн үедээ, завтай цагтаа очно" хэмээсэн байдаг.

Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Хуулийн хугацаандаа шалгаад шийдвэрлэнэ. ТЦА-наас яриад дуудсан байна. Дараагийн удаа дуудах хуудас өгнө. Ирэхгүй бол прокурорын дуудах хуудас өгнө. Хуульд заасан процессийн ажиллагаа явагдаж байгаа" гэлээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Анархи эр дээ. Цагдаа намайг яаж ч чадахгүй л гэж бөйгаа. Хууль хүн бүрд ижил үйлчилдэг л байх хэрэгтэй. Мань мэтийг ингэж томорвол цагдаа умруулна даа.

  • З
    Зочин

    Коммунист төгцөг үхээгүй л байгаа юм уу

  • З
    Зочин

    Үхсэн хатсаны ардчиллынхан, танай коммунистууд энэ улс орныг идээд,дампууруулж байгаа биз дээ

  • З
    Зочин

    Гүндалай бол угаасаа л ийм новшийн шүү дээ

  • З
    Зочин

    энэ муу ардчиллын новшнуудаас болж бүх зүйл орвонгоороо эргэж хаа сайгүй хариуцлагагүй байдал үүссэн багаа билээ. Зүгээр эр хүн шиг очоод буруугаа хүлээгээд торгуулаад гарчихгүй. Ямар хүн алж хүрээ талсан биш.