Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Баянзүрх Бидний дүүрэг” 60 жилийн ойн баяр болно
30

“Баянзүрх Бидний дүүрэг” баяр наадам энэ сарын 8,9-ний өдөр Дэндийн ам, Хөлийн голын наадмын талбайд /Баянзүрхийн товчоо өнгөрөөд/ болно.
Тодруулбал, наймдугаар сарын 8-нд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Дээндийн аманд гурван насны морь уралдана (Их нас, Соёолон, Даага)
Наймдугаар сарын 9-нд
Баяр наадмын нээлтийн арга хэмжээ
Хүчит бөхийн барилдаан
Сур харваа
Шагай харваа
Сайхан хос морьтон
Сээр шалгах тэмцээн
Айраг фестиваль зохион байгуулагдана.
Иргэд та бүхэн Баянзүрх дүүрэг үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баяр, наадамдаа өргөнөөр оролцохыг тус дүүргээс уриаллаа.



