ШУУД: СЭМҮТ-ийн удирдлагууд иргэдийн төлсөн 478 сая 970 мянган төгрөгийг өөрсдийн хувийн данс руу шилжүүлэн авчээ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
40
legacy:2025/08/2L3A67041.jpg

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн СЭМҮТ-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр "Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас СЭМҮТ-д урьдчилсан санхүүгийн хяналт шалгалт хийж, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрсэн тул ЦЕГ-тай хамтран 2025 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 24-ний хооронд хамтарсан шалгалт зохион байгуулсан байна.

Шалгалтаар дараах ноцтой зөрчлүүд илэрсэн. Нэгдүгээрт, Төлбөртэй тусламж үйлчилгээ авсан иргэдэд төлбөрийн баримт олгодоггүй. Үйлчлүүлэгчдээс эрүүл мэндийн байгууллагын албан ёсны данснаас гадуур, өөр хувийн данс руу төлбөр шилжүүлэхийг шаардсан байна.

Мөн 2022-2024 онд цахим бүртгэлд бүртгэгдсэн 527 сая 875 мянган төгрөгийн төлбөртэй тусламжийн орлогоос 478 сая 970 мянган төгрөгийг иргэд цагтаа ирээгүй, хэвтээгүй хэмээн цуцалж, данснаас буцаан гаргаж авсан зөрчил илэрлээ. Энэхүү мөнгийг СЭМҮТ-ийн дарга нар дотоод ажилтнуудтайгаа хуйвалдан бэлнээр авч, хувийн дансанд шилжүүлсэн нь нотлогдон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна" гэлээ.

М.Ариунжаргал

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    hogiin hulgaichiin shees

  • Н
    наркотик

    шар хаднаас өөр мансуурах донтон эмчилэх газар байна уу, 2дээш удаа мефедрон хэргэлсэн хүүхэд хаана хандах вээ, аав нь олсноо уудаг, ээж нь тогтвортой ажилгүй байж.

  • З
    Зочин

    Хэ ганц наад эмнэлэг дээр ч биш бусад улсынх дээр ч хавтгайгаарсан байж мэдэх л юм зөв нарийн шударга ёс зүйтэй шалгавал иргэдийг бүх зүйлээр нь хохироодог байдал хувийн эмнэлгүүд ч тийм ч зөв явдалтай байж чадах болов уу шалгавал