СЭМҮТ-ийн дарга Г.Анхболдыг чөлөөллөө

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
70
legacy:2025/08/aaaaaaaaaaaaaaa696x464.jpg

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн СЭМҮТ-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаараа мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ ноцтой хэд хэдэн мэдээллийг өгсөн юм. Тодруулбал,

2022-2024 онд цахим бүртгэлд бүртгэгдсэн 527 сая 875 мянган төгрөгийн төлбөртэй тусламжийн орлогоос 478 сая 970 мянган төгрөгийг иргэд цагтаа ирээгүй, хэвтээгүй хэмээн цуцалж, данснаас буцаан гаргаж авсан зөрчил илэрсэн

СЭМҮТ-д нас барсан иргэдийн 20 хувьд нь ОНОШИЙН ЗӨРҮҮ гарсан

СЭМҮТ-д ажилладаггүй иргэн О СЭМҮТ-ийн өмнөөс байр түрээслэх 82.5 сая төгрөгийн гэрээ хийсэн нь тогтоогдсон зэрэг олон ноцтой мэдээллийг өгөв.

Улмаар өнгөрсөн наймдугаар сард СЭМҮТ-ийн даргаар томилогдсон Г.Анхболдыг чөлөөлж, түр дарга томилсон байгаа гэлээ. Гэхдээ дээрх зөрчлүүд 5 жил гаруйн хугацаанд үргэлжилсэн тул өмнөх дарга нар ч холбоотой болохыг ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэлдээ онцолсон юм.

Түүний мэдээллийг бүрэн эхээр нь доорх видеоноос үзнэ үү.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хар залуугаараа хулгайч болчих гэж

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • З
    Зочин

    Сайн эмч биш сайн менежер аж ахуйн хүн томилох ёстой даргаар нь

  • З
    Зочин

    byambadorj, amarjargal nariin avilgaliin uudiig bas ilchlex xeregtei byambadorjiig niisleliin dargaas shalgaj ogtsruulax xeregtei

  • З
    Зочин

    Өмнөх дарга нарын хийсэн гэм бурууг энэ даргад тохоод байгаа юм шиг байна. Чинбүрэн ингэж ажиллаж болохгүй шүү. Хүн гүтгэх хуультай шүү Чинбүрэн сайдаа, арай дэндүү дураараа байна. Залуу хүн Анхболд нэр төрөө хамгаалж тэмц, шүүхдэх хэрэгтэй шүү. Тийм л шударга юм бол Чинбүрэн сайд та УХТЭ-ийн захирал байсан С.Энхболд, Я.Амаржаргал, Б.Бямбадорж нарыг үнэн зөвөөр нь шалгаад идсэн уусныг нь гаргаад ир дээ. Өөрийн хүнээ СЭМҮТ-ийн даргаар тавих башир арга чинь шүү. Чинбүрэнгийн 2 талд сууж байгаа 2 бүсгүй ичээрэй. Цаг өөр болж байгаа шүү

  • М
    Монгол хүн

    Жинхэнэ сэтгэл мэдрэлийн өвчтэй өрөвдмөөр хүмүүс ба бусдаас өөр сэтгэхүйтэйгээ бас галзуу ,солиотой гэж адилтгаж тэдний хоорондох асар том зөрөөг ялгаж чаддаг эмч байдаг уу?!!!( Хүн төрөлхтөний өмнө байгаа хамгийн ээдрээтэй сэдэв нь гарцаагүй)....... Оношийн зөрөө 20% гарсан гэхийг хараад товчхон бичив

  • З
    Зочин

    Санамсаргүй, гадны хүнийг дагаж, ажлаар орж үзсэн! Үүдний хаалга, коридороосоо эхлээд жинхэнэ амбасын үеийн муудчихсан, үзэмжгүй болчихсон газар бна лээ! Удирдлагууд нь ингэж их мөнгийг өөрсдөдөө зарцуулчихдаг бол яаж ч ӨӨДЛӨХ билээ дэээ ! Сөнөчихсөн газар шиг л харагдсан !