Хөвсгөл аймгийн Мөрөн сум-Улаанбаатар-Хөвсгөлийн Мөрөн сум“ чиглэлд VIP автобус иргэдэд үйлчилнэ

Иргэдэд ая тухтай, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор “Нөхөрлөл зам” ХХК-иас 28 хүний суудалтай, хагас унтлагын VIP автобусаар “Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн” чиглэлд 8 дугаар сарын 10-ны өдрөөс иргэдэд үйлчлэхэд бэлэн болжээ.
Хөвсгөл аймгаас долоо хоног бүрийн Пүрэв гарагт 21:10
Улаанбаатар хотоос долоо хоног бүрийн Ням гарагт 21:10 цагаас хөдөлнө.
VIP автобусны онцлог:
Суудал нь 45 градус налах түшлэгтэй
Хөл амраагчтай
Зорчигч бүрийн суудал дээр дулаан хөнжил
Суудал бүрт гар утасны цэцэглэгч
24 цагийн сүлжээ буюу starlink сансрын интернэттэй бөгөөд зорчигчдод үнэ төлбөргүй халуун хүйтэн ус, кофегоор үйлчлэх зэрэг олон давуу талтай юм.



