Э.Батшугар: Цаасан и-баримтыг халж автоматаар бүртгэгдэн, иргэд татварын буцаан олголтоо бүрэн авах нөхцөл бүрдэнэ

Улс төр
Turbat
Унших: 1 мин 51 сек
180
legacy:2025/08/21024x6831.jpg

Иргэд и-баримтаа уншуулан 2 хувийн татварын буцаан олголт авдаг. Ингэхдээ цаасан и-баримт бүдэг, дутуу хэвлэгдэх зэрэг асуудлаас үүдэж баримтаа бүртгүүлэлгүй орхих тохиолдол элбэг байдаг. Тэгвэл Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар санаачлан И-баримтыг бүрэн цахимжуулах ажлыг эхлүүлж байна. Ингэснээр цаасан и-баримтыг халж автоматаар бүртгэгдэн иргэд татварын буцаан олголтоо бүрэн авах нөхцөл бүрдэнэ. Өнөөдөр энэ ажлын хүрээнд холбогдох байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтад Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, Монгол банкны дэд ерөнхийлөгч Г. Энхтайван, Монгол банкны газрын захирал Э.Анар, Татварын ерөнхий газрын дэд дарга А.Энхболд, Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг, болон Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Өнөөдрийн байдлаар cu аппликейшнээр дамжуулаад и-баримтаа автоматаар бүртгүүлж байгаа. Хаан банк дотоод үйлчилгээгээ шууд и-баримттай холбосон бол Мобиком, Юнител зэрэг газрууд и-баримтаа автоматаар бүртгүүлэх системд холбогдсон байдаг. Энэ жишгээр иргэдийн банкны картаар нь дамжуулж худалдан авалт хийх бүрд нь автоматаар и-баримт бүртгэгддэг болох цахимжуулах ажлыг эхлүүлж байна.

Цаасан И-баримтыг халж цахимжуулах бүрэн боломжтойг уулзалтад оролцсон талууд онцлон дараах байр суурийг илэрхийлээ.

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар: Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын И-баримтын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох ажлын хүрээнд И-баримтын бүртгэлийг хялбаршуулж цахимжуулах ажлыг эхлүүлж байна. Энэ нь Дижитал шилжилтийн нэг хэсэг байх болно.

Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг: Кассын системээс мэдээлэл авч татварын руу өгдөг систем дээр арилжааны банкнуудын гүйлгээг дамжуулахад Монгол банкнаас дэмжлэг хэрэгтэй, нөгөө талдаа иргэд өөрсдөө ямар картаа сонгох вэ гэдгээ шийднэ. Энэ ажил дээр техникийн хувьд хүндрэлтэй зүйл байхгүй, аюулгүй байдал, нууцлалыг хангах шаардлагатай байна.

Монгол банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван: Одоогийн байдлаар аж ахуй нэгжээр и- баримтаа бүртгүүлэх тохиолдолд автоматаар бүртгэгдэж байгаа. Иргэнээр баримтаа авах тохиолдолд тухайн иргэний дансны нэгдсэн системд бүртгэлтэй регистрийн дугаараар ордог болох боломжтой юм. Тиймээс иргэн өөрөө дансаа сонгох шаардлагатай юм. Бид банкнуудтай хамтарч аппликейшн дээр хөгжүүлэлт хийх хэрэгтэй болж байна.

Татварын ерөнхий газрын дэд дарга А.Энхболд: И-баримтыг шууд бүртгэгддэг болох ажлыг дэмжиж байна. Ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, и-баримтаа бүртгүүлээд байж чаддаггүй. Ихэнхдээ картаараа төлбөр, тооцоогоо хийдэг. И-баримт бүрэн цахимжисанаар дээрх иргэдийн ч и- баримт гээгдэхгүй болох давуу талтай болно.

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    И БАРИМЫН бар кодны түрхэц гар хүрхэд хүний биед хортой ВРА байдаг тухай хүмүүс хэлсэн байна лээ Тийм бол ибаримтыг цахим болгох буянтай сайн ажил гэж бодож байна

  • Т
    Төрийн ажил

    Тоо нь арилчихдаг цаастай НӨАТ баримт цуглуулаад л тэгээд дараа нь шивж оруулаад л дараа нь нэг хоёр хувиа буцааж аваад л хэл амтай хэрүүл оруултай тэнэг юмаа сайжруулаад автомат болгож байгаа нь сайн шүү

  • З
    Зочин

    Иргэн болгоноо орон сууцжуулна гэд бсан яасан бэ тэр ажил нь юү болж бгаан болоо Э.Батшугар аа.

  • Э
    Эрдэнэт.энхтуяа

    e-баримт цаасаар өгдөгч аж ахуйн нэгж илрээгүй

  • Э
    Эрдэнэт.энхтуяа

    e-баримт цаасаар өгдөгч аж ахуйн нэгж илрээгүй

  • Б
    Батаа

    Аутизмтэй тэнэг минь больж үз

  • С
    Судлаач иргэн

    Зандөншатараа сайн дэмжээд өгвөл их вм хийх хүндээ..оросын агёнтуудыг гам дарсан туд одоо төрийн ажил сайн явах нөхцөл бүрдсэн..иргэд урамсартайгаар төр засагийн ажилд салаа учруулахгшй байцгааядаа..Занданшатар Цэдэнбал даргын сургуулыг төгссөн мундаг эдийн засагч хүн шүүдээ..миний дараахан төгссөн юм ..

  • З
    Зочин

    Хэзээ вэ

  • А
    Ахмад настан

    Зөв ажил эхлүүлж байгаа юм байна. Манайхны хамгийн их мөнгөө зардаг МАХ, НОГОО, ХҮНСНИЙ ЗАХУУДЫГ энэ цахим системтэйгээ холбож өгвөл 1-д бидэнд буцаан олголт ирнэ. 2-т улсын татварын орлого их өсөх болов уу! Ер мах, хүнс гэлтгүй барилгын мат. мэт зах худалдааны газрууд улсад татвар төлдөг юмуу?!

  • З
    Зочин

    Монелд бүх хүнсний дэлгүүр хэлийн бараа баримт өгдгүй шүү дээ

  • З
    Зочин

    Том захуудаа ебаримт шивдэг болгоочээ

  • H
    Heartland

    Соёлын фондоос шомбодохоос эхлээд их өр тооцоход Касьяновтой шомбо хийсэн аавын удам НӨАТ буцаан олголтыг бүрэн цахим(хийбодьжуул)-ж Төр ба хувь хэвшлийн түншлэл(найраа )-гаар 5% биш 3,5%г.м. зувчуулахад Төр ч _овоо юм унжиж зувчуулна,мань хүн ч овоо цулайна даа!!!!!!!

  • Б
    Баянаа

    Техникийн зах, Наран туул зах гэх мэт захууд болон ихэнх гар дээрээс худалдан авч байгаа газар карт уншихгүй бэлэн мөнгө буюу интернэт банкаар гүйлгээ хийдэг үүнийг яаж зохицуулах вэ.

  • З
    Зочин

    Алт мөнгө Хөөрөг чулууу үнэт эдлэл мах сүүниии дэлгүүрүүл юуч өгдөггүй

  • О
    Оодой оодой

    1.2р улирлын НӨАТ орж ирээгүй урьдн зүгээрл ордог байсан Татвар дээр очихоор банкнуудаас очиж хэл гэхийн банкиндээр очихоор манайх зүгээр байна гээд байхын Монгол банк буруутай юм болову татварын буруутай юм у

  • З
    ЗОЧИН

    ЗАХЫН ДЭЛГҮҮРҮҮД СҮЛЖЭЭ БАЙХГҮЙ БАЙНА ГЭЭД БАРИМТ ӨГДӨГГҮЙ. ТЭРЭНТЭЙ АДИЛХАН БУСАД НЬ ТЭГЭХ Л БАЙХ. МАХ СҮҮ ЦАГААН ИДЭЭ ЗАРДАГ ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭТЭЙ ТЭГЭЭД БАРИМТ ӨГДӨГГҮЙ ҮҮНИЙГ Л БАРИМТ ӨГДӨГ БОЛГОХ МӨН ҮНИЙН ДЭЭД ХЯЗГААРЫГ ТӨР МУУ ХЭЛҮҮЛЖ БАЙГААД Ч ХАМААГҮЙ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ 80 ШАХАМ ТОЛГОЙ МАЛТАЙ 3.5 САЯ ХҮНТЭЙ 1КГ МАХ Н.20 ГАРАН МЯНГАН ТӨГТӨГ 1КГ ААРУУЛ 40-60 МЯНГА ТЭТГЭВЭР ЦАЛИН НЬ 680 МЯНГААС 1.5 САЯ ЯАЖ АМЬДРАХ ВЭ...

  • З
    Зочин

    Буцаан олголт орохгүй бна

  • Б
    Ббб

    Худалдан авч байгаа картын шууд ибаримттай холбоод буцаан олголтоо авдаг болмоор бна посын машинаар нь карт зурхал юм бол тухайн хүний ибаримт дээр бүртгэгддэг болвол цахим боллоо л гэж ойлго