ЗГ: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгох шийдвэр гаргалаа

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:2025/08/204102868_2853090124913882_2478691437541508788_n.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар ХСҮТ-ийн ачааллыг бууруулах үүднээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгох шийдвэр гаргажээ. Ингэснээр:

Жил бүр 50 мянга орчим иргэн хавдрын оношилгоо эмчилгээг цаг алдалгүй хийлгэх боломжтой болно.

Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал буурна.

“Эрдэнэт медикал” эмнэлэг 2022-2025 онд 147,476 хүнд тусламж үйлчилгээ үзүүлж, 3551 хүн хэвтэн эмчлүүлжээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.