Э.Тамир:Цаг уур, орчны шинжилгээний газрын 147 ажилтныг цомхотгож буй шийдвэрээ эргэж харахгүй бол дараагийн шатны тэмцлийн арга хэмжээг авна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
30
legacy:2025/08/evlel.jpg

МҮЭ-ийн холбооны өнөөдрийн хэвлэлийн хурлаар Цаг уур, орчны шинжилгээний газрын 147 ажилтныг цомхотгож буй шийдвэрийг шүүмжилж, хууль зөрчсөн, хүний эрхийг зөрчсөн үйлдэл гэж дүгнэлээ. МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир Ерөнхий сайдын албан даалгаварт цомхотгол хийх тухай заалт огт байхгүй байхад, мэргэшсэн төрийн албан хаагчдыг халж буйг хууль зөрчсөн гэж үзэж, шаардлагаа биелүүлэхгүй бол дараагийн шатны тэмцлийн арга хэмжээг авна гэдгээ мэдэгдэв.

Хүнс ХАА, Байгаль Орчны Ажилтны ҮЭ-ийн холбооны дарга О.Гантуяа "Цаг уурын салбарт хүний нөөцийн хомсдолтой байхад нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудыг цомхотголд бөөнөөр нь хамруулж байгааг салбарын ҮЭХ-ноос эрс эсэргүүцэж, салбарын яам болон ЦУОШГ-т шаардлага хүргүүлж байгааг мэдэгдлээ.

Орон нутгийн төлөөллүүд удахгүй тэтгэвэрт гарах ажилчид ч хүртэл цомхотголд өртсөн нь шударга бус, хүний эрх зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.

Бид цалин бага, урамшуулалгүй, амралтгүй ажилладаг боловч мэргэжлийн үнэлэмжээ алдсан энэ нөхцөл байдалд Засгийн газар, холбогдох яам агентлагууд яаралтай хариуцлагатай хандах шаардлагатайг онцоллоо.

МҮЭХ-ноос энэ шийдвэрийг эргэн харж, яаралтай арга хэмжээ авахгүй бол хуулийн хүрээнд бүх талын арга хэмжээг авах болно гэдгээ илэрхийлэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочид1 жил өмнө

    Маш зөв шийдвэр гаргаж байгаа тул тэтгэврийн бид дэмжиж байна. Мэргэжлийн хүмүүсийг цомхотгох нэрээр халж хүний эрхийг зөрчижбайна.

  • З
    Зочин1 жил өмнө

    улс орноо бодоод жаахан эх оронч сэтгэлтэй байгаач жална довны үзлээ хаяаач

  • З
    Зочин1 жил өмнө

    147 ажилтан цаг уурт хэрэгтэй бдагийм уу угаасаа техник технолог хөгжсөн нийгэмд энэ их хүн таьварын мөнгийг цуслаад ах дүү хамаатангаа шигтгээд хумслаад шимэгчлээд байж бга биз дэ соц үед маш цөөхөн ажилтантай болж л бсан биз дээ