Edaatgal аппликейшн 2.0 хувилбар шинэчлэгдлээ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/08/529209905_1076874814588829_2717676793886784834_n.jpg

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Edaatgal аппликейшн 2.0 хувилбарыг шинэчлэн гаргасан. Шинэчлэн гаргасан Edaatgal аппликейшний онцлогт:

ЭМДЕГ-ын цаг үеийн болж буй үйл явдлуудын мэдээ, мэдээллийг харах;

Эх хүүхдийн дэвтрийг хянах;

ЭМД-ын шимтгэл төлсөн тухай мэдээлэл, шимтгэл төлөх;

ЭМД-аас хөнгөлөлт авсан тусламж, үйлчилгээний түүхийг харах, хянах;

ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалт, хаяг байршил, эрүүл мэндийн даатгалаар үзүүлэх тусламж үйлчилгээ, хөнгөлөлтийн хувь хэмжээг харах;

Хөнгөлөлттэй эм авч болох эмийн сангуудын хаяг, байршил, хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалт, эмийн хөнгөлөлт, эмийн үнийг тооцоолох;

ЭМД-тай холбоотой түгээмэл асуулт хариулт авах;

Та App Store болон Play Store-оос eDaatgal аппликейшнийг татан авч эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээллийг цаг алдалгүй хүссэн үедээ байгаа газраасаа аваарай.