Б.Батбаатар: Сайдын зөвлөлийн гишүүдийг эрдэмтдээр бүрдүүлсэн. Тэд төсвөөс цалинжихгүй, төрөөс олгогдох хангамж, дэмжлэгт хамрагдахгүй

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
70
legacy:2025/08/zaovlol.jpg

Байгаль орчин, уур амьсгалын сайдын 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/654 дугаар тушаалаар Сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Сайдын зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн өнөөдөр /2025.08.08/ анхны хуралдаанаа хийлээ.

Хуралдааны үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар "Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд шинжлэх ухаанч хандах үүднээс сайдын зөвлөлийн гишүүдийг эрдэмтдээр бүрдүүлсэн. Сайдын зөвлөлд багтсан гишүүдийг хувьд төсвөөс цалинжуулахгүй, төрөөс олгогдох хангамж, дэмжлэгт хамрагдахгүй ч салбарын бодлогод хувь нэмрээ оруулахаар нэгдсэнд талархал илэрхийллээ. Цаашид салбарын хэмжээнд нэг зүгт харж тулгамдсан асуудлыг шат дараатай цэгцлэх, шинжлэх ухаанч бөгөөд ажил хэрэгчээр шийдэхийн төлөө хамтран ажиллах чухал" гэдгийг онцоллоо.

Үргэлжлүүлэн 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно. Талуудын 17 дугаар бага хурал (COP17) бага хурлыг зохион байгуулах хүрээнд 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй үндэсний хороо байгуулагдсан. Үүнд, Монгол Улс ямар санаачлага дэвшүүлж ажиллах вэ, гэдэг дээр санал санаачлагатай ажиллах шаардлагатай байгааг мөн цохон тэмдэглэлээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 жил өмнө

    Манай улс намаар дамжсан авилгалаа дарчихвал юмны учир олдоно доо

  • И
    Иргэн1 жил өмнө

    Амьсгаанууд ажил хийж бгаа хүмүүсийг дан доромжилно. Өөрсдөө гөлөг, тавиул троллууд шүү

  • И
    Инженер1 жил өмнө

    Инженер эрдэмтдийг үнэлээч тэнэг минь! Ийм л тэнэг хүн дээ. Урамшуулалгүй хүн юу гэж зөвлөсөн ч яадгийн! хариуцлага хүлээхгүй юм байна!

  • Б
    Батын Батбаатар1 жил өмнө

    Түрээсийн байрныхаа мөнгийг өгч чадахгүй зугатааж гарсан золбин улс төрч сайд болчих гэж

  • З
    Зочин1 жил өмнө

    Одоо үед ч янз бүрийн цол хэргэм авах ч

  • У
    Улаанбаатар1 жил өмнө

    Одоо цагийн эрдэмтэд ч хэцүү дээ. Салбарын практик инженерүүд илүү шүү

  • З
    Зочин1 жил өмнө

    Эрдэмтдийн нэр барих л гээгүй юм бол мэдлэгийг нь үнэлж цалин өг! Буруу шийдвэр гаргавал хариуцлага тооц!